Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 21-ний Лхагва гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь гарчээ.
Эрчим хүчний системийн ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
“ТОГНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь:




