Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн 8 улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын баг, тамирчдад “Алтан од” шагнал гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” шоунд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.
“Алтан од” шагнал нь олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ.
“Physical Asia” шоунд оролцсон Монголын баг тамирчид нь бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсан юм.

