
2026 оны 1-р сарын 21-нээс эхлэн АНУ-ын Төрийн Депертамент ард түмний татвараар суурьшахыг завдаж буй цагаачдын тоог хязгаарлах үүднээс 75 улс орны иргэдийн визны өргөдлийг хүлээн авахыг түр зогсоолоо. Тус хориг нь тэтгэмж авч буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цагаачлалын журмыг шинэчлэн өөрчлөх" хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Дээрх 75 орны жагсаалтад Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Багамын арлууд, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни, Бразил, Мьянмар, Камбож, Камерун, Кабо Верде, Колумб, Кот-д'Ивуар, Куба, Ардчилсан Конго улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Македони, Молдав, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Никарагуа, Нигери, Пакистан, Конго улс, Орос, Руанда, Сент-Киттс ба Невис, Сент Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан болон Йемен зэрэг улс оржээ.
Хориг цагаачлалын бус буюу жуулчны, оюутны, зочны визэнд нөлөөлөхгүй аж.