Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлын тайлангаа гаргажээ. Тус байнгын хороо энэ хугацаанд 51 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 128 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Үүнд дотоодын шатахууны нийлүүлэлтэд хомсдол, тасалдал үүсэхээс сэргийлэхийнтулд хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт зэргийг тусгасан юм. Мөн Үндэсний баялгийн сангийн, Ашигт малтмалын, Зээлийн мэдээллийн, Зөвшөөрлийнтухайзэрэг хуульд нэмэлт, өөрчлөлторуулахтөслийгхэлэлцэн, нэгдсэн хуралдаанаарбатлуулсанаж. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийнүндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийгбатлахад ч мэргэжлийн байнгын хорооны үүрэг их байжээ. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, зорилтотүр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийгхэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойлсон байна.
Ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 16 ажлын хэсэгажиллажээ. Мөн хэд хэдэн сонсгол зохион байгуулсан аж. Үүний дотор, Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших нэр дэвшигчийн, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгальорчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлий гнарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголявуулсан байна. Иргэдээс Эдийн засгийн байнгын хороонд хандаж 31 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн гэнэ.