Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

БНСУ-ын боловсролын үзэсгэлэнд саатаарай

БНСУ-ын “Кёнбугт суралцацгаая-2026” боловсролын үзэсгэлэн энэ сарын 24-нд “Галлериа Улаанбаатар” төвд болно. Тус улсад суралцахаар төлөвлөж буй хүн бүр энэхүү үзэсгэлэнгээс сонгосон мэргэжилдээ тохирох сургууль, сургалтын төлбөр, хэлний бэлтгэл, тэтгэлэгт хэрхэн хамрагдахаа мэдэх боломжтой.
2026-10-13

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар олгожээ 

Монгол Улсын тээвэр, ложистикийн шинэ чиглэл болох Багахангай-Хөшигийн хөндий Эмээлт чиглэлийн 127.1 км шинэ төмөр замыг ашиглалтад оруулсан бөгөөд төслийн бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Уг төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, ложистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой.
2026-10-13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
2026-10-13

Хваса буюу Ан Хе Жин ирэх сард Монголд ирнэ

БНСУ-ын алдарт “Mamamoo” хамтлагийн гишүүн, дуучин Хваса буюу Ан Хе Жин Улаанбаатар хотноо ирэх сарын 7-нд болох “Hot stage-K-pop masterZ” тоглолтод оролцоно. Энэхүү тоглолтыг “Буянт-Ухаа” спортын төв ордонд зохион байгуулах бөгөөд тасалбарыг тун удахгүй Ticket.mn сайтаар худалдаж эхлэх аж.
2026-10-13

Авто тээврийн 170 гаруй үйлчилгээг нэг дор үзүүлэх цогцолбор ашиглалтад орууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд “UG motors автомашин-мобилити” цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар байгуулсан тус цогцолбор нь 25 000 ам метр талбай бүхий 550 автомашины багтаамжтай аж.
2026-10-13

“Мобиком”-ын машин шатсаны улмаас Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртлөө

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд дэгдсэн хээрийн түймрийг унтраахаар Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид, хил хамгаалах ангийнхан зэрэг нийт 200 гаруй хүн 35 автомашинтай ажиллаж, өчигдөр 00.55 цагт цурамд оруулжээ.
2026-10-13

 Энгийн АИ-92-ын үнэ 550 орчим төгрөгөөр өсөн литр нь 3600-д хүрэв

Шатахууны нийлүүлэлт хангалтгүй, дараалал буурахгүй байгаагийн зэрэгцээ өчигдрөөс үнэ нь өслөө. Тодруулбал, энгийнАИ-92 литр тутамдаа 500-550 төгрөгөөр нэмэгдэн 3600 төгрөгт хүрсэн байна. Ингэснээр тус бүтээгдэхүүний ханш сүүлийн найман сард 1000-1100 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болов.
2026-10-13

“Социализмаар аялцгаая”

Үндэсний музейнхэн “Үдшийн музей- Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэн сануулж, тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал болон өөрчлөлт шинэчлэлттэй танилцах боломжийг үзэгчдэд олгож байгаагаараа онцлог юм.
2026-10-12

Манай элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг олон улс үнэлжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)- ийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, эрдэм шинжилгээний бүтээл, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд үнэлжээ. Тодруулбал, Австралийн Сидней хотноо зохион байгуулсан Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 31 дүгээр их хуралд манай эмч, мэргэжилтнүүд өөрийн орны элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан туршлага, хөгжил дэвшил, судалгааны чиглэлээрх эрдэм шинжилгээний долоон илтгэл танилцуулж, хэлэлцүүлсэн аж.
2026-10-12

Татмын ойг сэргээж, голын экосистемийг хамгаалж байна

“Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд Завхан аймагт нийт 450 га талбайд татмын ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийж байна.
2026-10-12

Б.Мөнхтамир: 11, 12 дугаар сард ОХУ-аас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өгч, шуурхай штабаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
2026-10-12

Охид эрхийнхээ төлөө чууллаа

Олон улсын охидын өдөр өчигдөр тохиосон бөгөөд үүний хүрээнд “Be­cause I am a girl” чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. НҮБ-аас зарласны дагуу жил бүрийн аравдугаар сарын 11-нийг дэлхий даяар охидын дуу хоолойг сонсох, тэдний эрх, аюулгүй байдал, манлайлал, ирээдүйн сонголтын талаар хамтдаа ярилцах зорилгоор эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирэв.
2026-10-12

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авчээ

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ.
2026-10-12

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг унтраахаар цаг агаарт зориудаар нөлөөлөх нь

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд хээрийн түймэр гарсныг унтраахаар онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд гурван өдөр ажилласан ч өчигдрийн байдлаар цурамд оруулж чадаагүй байна.
2026-10-12

74 430 тээврийн хэрэгсэл ачиж журамлав

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гарагт уулзаж, үйлчилгээний чанар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хотын хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 17 аж ахуйн нэгж бий бөгөөд 2015 оноос хойш 73 байршлаас машин ачиж журамласан байна.
2026-10-12

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн тайлбараар бол 10 дугаар сард ОХУ-аас шатахуун авах үнэ нэмэгдсэн байна. Шатахуун импортлогчид өнгөрсөн хугацаанд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа тул нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн тайлбар өгч буй.
2026-10-12

7000 өрх гэр сууцаа хялбараар дулаалжээ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулан ажиллуулж буй. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Дулаанбаатар” аяны явцтай парламентын дарга өнгөрсөн бямба гарагт танилцлаа.
2026-10-12

 Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, тогтвортой” хэвээр үлдээв

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд пи” (S&P) агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа мэдээлэв. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Тухайлбал, “Оюутолгой”-н уурхайн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУруу тогтвортой нүүрс нийлүүлж буй буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэйг тооцсон байна.
2026-10-12