Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг илрүүлэх үзлэг, оношилгоо хийж байна 

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ээс хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг, эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг эхлүүлээд буй.
2026-09-11

Хөшөө дурсгалаа хөсөр хаясан Улаанбаатар 

Дэлхийн хотууд өндөр шилэн барилга, асфальтан зам, орчин үеийн дэд бүтцээрээ өрсөлдөж, өнгө төрх нь улам бүр адилсаж байна. Харин тухайн хотыг бусдаас ялгаж, дахин давтагдашгүй онцлогийг нь хадгалж үлддэг зүйл бол түүний түүх, соёлын ой санамж болсон хөшөө дурсгалууд билээ. Тэдгээрийн цаана тухайн ард түмний туулсан замнал, эрхэмлэж ирсэн үнэт зүйл, оюун санааны ертөнц оршин байдаг.
2026-09-11

“5star” багийнхан цувралыг ялалтаар өндөрлүүллээ 

БНХАУ-ын Жянсү мужийн Сүжоү хотод энэ сарын 13 хүртэл үргэлжлэх нэг сая ам.долларын шагналын сантай “Fissure playground 3, Counter-strike 2” тэмцээний хэсгийн шатнаас “The MongolZ”-ынхон нутаг нэгт “5star” багийнханд 0:2-оор хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тэм­цээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хувааг­дан, давхар хасагдах системээр өрсөлдөж буй. 
2026-09-11

Хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо хоёр хүний амийг хөнөөжээ 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төв дэх хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хүмүүс архи ууж байсан хүмүүсийн хоёр нь халдлагад өртөн амиа алджээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 7-ны шөнө уг хэрэг гарсан бөгөөд 18-20 настай гурван залуу архидаж байгаад маргалдсан аж.
2026-09-11

Стокгольмын конвенцын Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөг шинэчилж байна

Швейцарын Женев хотноо Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2026-2029 онд хэрэгжүүлэх “Global NIP Update II” төслийн нээлтийн цахим хурал уржигдар болов. Уг төсөл нь Удаан задардаг органик бохирдуулагч (POPs)-ийн тухай Стокгольмын конвенцын хүрээнд боловсруулсан Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөө (NIP)-г хянан үзэж, шинэчлэх зорилготой юм. 
2026-09-11

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улсын комисс хүлээж аваагүй"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албан хаагч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллажээ. Тус төвийг 2019 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл өдий хүртэл буюу долоон жилийн тараа тус барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа аж. Мөн зөөврийн устай, бохироо соруулдаг нөхцөл байдал хэвээр. 
2026-09-11

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилуулла

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.
2026-09-11

Жаргалант гол руу 30 мянган жуулчин аялжээ 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших Жаргалант гол манай улсын дотоодын аялал жуулч­лалын гол бүс нутагт тооцогдох болжээ. Өнгөр­сөн онд тус гол руу 30 мянга гаруй хүн аялж, орон нутагт 20 орчим тэрбум төгрөгийн орлого төвлө­рүүлс­нийг тусгай хамгаалалттай газрын бүртгэл, мэ­дээлэлд тулгуурлан тооцсоныг Санхүү, эдийн засгийн их сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Б.Мөнхтогтох хэлэв. 2026 оны эхний сард буюу аялал жуулчлал хамгийн идэвхгүй байдаг үеэр гэхэд до­тоодын 7000 гаруй иргэн Рэнчинлхүмбийг зорьсон байна. 
2026-09-11

Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сан­даг-Очирын өчигдрийн шуурхай хуралдаанаар зэр­лэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, хуш модны самрын ургалт муу зэрэг судалгааг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлт­гэхийг хориглолоо. Холбогдох журмын дагуу хуш модны самрын тухайн жилийн нийт гарцын 40 ху­вийг үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зо­рилгоор түүн бэлтгэхийг хориглодог.
2026-09-11

Мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг шүүхэд шилжүүлэв 

Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс олон тооны мал хулгайлж, малчдад их хэмжээний хохирол учруулсан бүлэг хүнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн прокурорын газраас П.Т нарын 27 хүнд мал, эд хөрөнгө хулгайлсан, залилсан, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, мөнгө угаасан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж.
2026-09-10

Монголын хүчтэнүүд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирэх нь

Японы Токио хотод эхэлсэн жиү жицүгийн ДАШТ-д манай улсын баг 54 улсын 6500 гаруй тамирчинтай өрсөлдөж байна. 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог эл тэмцээнд үндэсний спортынхноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Т.Довчинсэмбээ ягаан бүсний нээлттэй жинд түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.
2026-09-10

Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы хэргүүдийг шалгаж дуусжээ 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга зэрэг төрийн албан тушаал хашиж байсан А.Гылымханы авлигын хэргүүдийг шалгаж дуусжээ.
2026-09-10

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил дуусжээ 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагаас “Хархорин” худалдааны төв чиглэлд хэрэгжүүлж буй “Дүү­ жин замын тээвэр” төслийн барилгын ажлууд болон механик угсралтууд дуусжээ. Өдгөө хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгыг хийж буй гэнэ. Систем тохируулах, кабелийг цахилгааны үндсэн сүлжээнд холбосны дараа туршилтыг энэ сарын сүүлчээр эхлүүлэх төлөвтэй.
2026-09-10

Монголд ирэх солонгос жуулчны тоо өсжээ

Манай орныг зорин ирэх солонгос жуулчдын тоо долоодугаар сараас хойш тогтмол өсөж буйг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлэв. Энэ оны 1-6 дугаар сард тус орноос Монголд ирсэн жуулчны тоо тасралтгүй буурсан нь вонын ханшийн сулрал, Азийн зах зээл дэх өрсөлдөөн, аяллын үнийн өсөлт зэрэгтэй холбоотой байж. Тэгвэл долоодугаар сараас хойш жуулчдын урсгал ийн эргэн нэмэгджээ.
2026-09-10

Цэвдэг гэссэнээс идэвхтэй давхаргын зузаан өндөр уулын бүсэд нэмэгдэв

Дэлхий дахинд цэвдэг эрчимтэй гэсэж, идэвхтэй давхаргын зузаан нэмэгдсээр байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэдээллээ. Олон улсын хэмжээнд цэвдэг хянадаг мониторингийн 156 цэг бий гэнэ. Тэдгээрээс цуглуулсан сүүлийн 20 гаруй жилийн мэдээллээр Европ болон Азийн өндөр уулын бүсэд идэвхтэй давхаргын зузаан хоёр дахин буюу 90 гаруй хувиар нэмэгджээ.
2026-09-10

Японд үерийн эрсдэл нэмэгдэж, хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа 

Японы Айчи, Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр буюу V түвшний онцгой сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнийг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын дагуух бүсэд гаргасан бөгөөд ийм түвшний анхааруулга нь иргэдийг ойр орчмын нөхцөл байдлаа үнэлж, хамгийн аюулгүй боломжит газар, тухайлбал, ойролцоох өндөр барилга, эсвэл өөрийн гэрийн хоёрдугаар болон түүнээс дээш давхарт шилжихийг уриалдаг байна.
2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2026-09-10

45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нь 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг манай улс өнгөрсөн сарын 17-28-нд зохион байгуулсан. Хурлын үр дүн, энэ үеэр татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон холбогдох албаныхан өчигдөр мэдээллээ.
2026-09-10