Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Таван аймагт 450 орчим автомашин шатахуун хүлээж байна гэв 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал өчигдөр боллоо. Уг хурлаар цаг үеийн мэдээллүүдийг нэгтгэн, тодорхой үүрэг чиглэлүүдийг АҮЭБЯ-наас өгөв. Үүнд есдүгээр сарын эхний долоо хоногт 19 853 тонн АИ92 түлш оруулж ирсэн бөгөөд нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд чингэлэг буулгалт, шилжүүлэн ачих ажлыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
2026-09-09

Бага тойруу дахь их сүйтгэл 

2023.10.19 “МУИСийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилгыг нураах дуулиантай зэрэгцээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу А.М.Горькийн нэрэмжит номын сангийн байрыг буулгах сураг чимээ дуулдаж эхэлсэн юм. Тэндхийн ажилтны хэлснээр номын сангийн хуучин барилгыг нурааж, газар дээр нь шинийг барихаар төлөвлөж буй гэх. Энэ нь зөвхөн яриа хэлцэл, төлөвлөлт төдий ч юм биш, тендерийг нь хүртэл зарлаад амжсан тухай дуулгав.
2026-09-09

“Алтайхангай бүрд” ХХК-ийнхан тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлжээ

Хан Хэнтийн дархан цаазат, тусгай хамгаалалттай болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг гэхэд хилсдэхгүй нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын хилийн зааг Сайханы голын голдирол дунд “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан хууль зөрчин алт олборлож байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албаныхан Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт, шалгалт хийж буй юм.
2026-09-08

Монголын баг дэлхийн нүүдэлчдийн их наадамд IV байрт шалгарав 

Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болсон дэлхийн нүү­ дэлч­дийн VI их наадамд манай улсын баг оролцож, нийт 24 (алт, мөнгө тус бүр дөрөв, хүрэл 16 ) медаль хүртсэн амжилтаар IV байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлэв. Өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тус наадмын харвааны тэмцээнд зургаан та­мир­чин цэц сорьсноос тив, дэлхийн аварга Б.Ганзориг Турк улсын 70 метрийн пута байнд удаалж, БНСУ-ын 145 метрийн кугдо байнд тэргүүлсэн бол аймгийн мэргэн С.Ариунбат БНСУ-ын 145 метрийн кугдо байнд дэд байр эзлэв
2026-09-08

Хууль сахиулагч бэлтгэх хөтөлбөрийг хүний эрхийн зарчимд нийцүүлж байна 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), ХЗДХЯ, ЦЕГ, Дотоод хэргийн их сур­гууль хамтран “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүнийэрх,жендерийнтэгшбайдал, авлигынэсрэгүйлажиллагааг дэм­жих нь” төсөл хэрэгжүүлж буй.
2026-09-08

Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт нэгдээрэй 

“World clean up day” буюу эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг энэ сарын 19-ндУлаанбаатар хотод зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд болох эл арга хэмжээнд оролцогчдыг цахимаар бүртгэж эхэлжээ. “World clean up day”нь хог хаягдлын бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоонд суурилсан байгаль хамгааллын соёлыг төлөвшүүлэх зорилготой дэлхийн хэмжээний хамгийн том сайн дурын хөдөлгөөнүүдийн нэг юм.
2026-09-08

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарууддын цаг агаарын ерөнхий төлөвөөр 11 сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.
2026-09-08

“Мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг хүнсний засаглалтай уялдуулна” 

Бутаны Хаант Улсын Паро хотод өнгөрсөн долоо хоногт Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалт болсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ үеэр хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэхийн зэрэгцээ соёл, үнэт зүйлсийг хадгалж, тогтолцооны сэтгэлгээг шинэчилж, байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарч ажиллахаар хэлэлцсэн аж.
2026-09-08

Хийсвэр хагалгааны үйл явцыг даашинзаар илэрхийлжээ 

Дэлхийн миссийн тайзнаа ихэвчлэн тансаг хийц, гялалзсан чимэглэлтэй нүсэр даашинзнууд олны анхаарал татдаг. Харин энэ удаагийн шилдэг дизайнер шалгаруулах шатанд Уганда улсын мисс Тривиа Элл Мухозагийн өмссөн “Layers of life” даашинз шүүгчид, үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Уг бүтээл анагаах ухааны ойлголтыг загварын урлагтай хослуулж, хийсвэр (кесарево) хагалгааны үеэр харагддаг хүний биеийн долоон давхар бүтцийг уран сайхны хэлбэрээр илэрхийлснээрээ онцлог юм. 
2026-09-08

“Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 24 дэх удаагаа өөрчлөх нь” 

УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ талаар тэд мэдээлэл хийв. Гишүүн П.Наранбаяр “Төсвийн тодотголыг дагуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан.
2026-09-08

Ойн санд 11 хүнд газар олгосон албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв 

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянаж эхэлжээ. Тус албаны газар зохион байгуулагчаар ажил­лаж байсан Б.Балжинням, Б.Ундрах нар иргэн Э.Мөнхбилэгтэй хамтран ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр нь 500 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна.
2026-09-08

“Замбуу тив-Бидний гэр” 

Түвдээр “Губи лха нга” гэснийг монголоор үгчлэн орчуулбал “заяаны таван тэнгэр” юм. Заяаны таван тэнгэр бол хүний хувийн бие хамгаалагч. Тэд ямар ч үндэстний ямар ч шүтлэгтэй хүн бүрд байдаг. Тиймээс хүн бие, сэтгэлээ ёс суртахууны хувьд цэвэр, ариун байлгаваас зохилтой. Эс тэгвэл нөгөө бие хамгаалагчид чинь хүнээс хөндийрч, улмаар хамгаалахаа ч болино. Тэгэхдээ насан туршид чинь хүний араас дагаж явах болно. Тэд үйлийн үрээр хүнтэй холбоотой байдаг юм.
2026-09-07

Нийслэлийн дөрвөн сургууль ухаалаг номын сантай боллоо 

“Сайн хөршүүд” олон улсын төрийн бус байгуул­лагын санаачилгаар БНСУ-ын “Какао банк”ны санхүүжилтээр “Ухаалаг номын сан” төслийг ерөн­хий боловсролын дөрвөн сургуульд хэрэгжүүл­жээ. Тодруулбал, Налайх дүүрэг дэх “Голомт” цогцолбор болон нийслэлийн 118, 189, 124 дүгээр сур­гуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловс­ролыг дэмжсэн, орчин үеийн ухаалаг номын санг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.
2026-09-07

“Crossing bridges” фестивальд есөн орны 150 гаруй гэрэл зурагчин оролцож байна 

“Crossing bridges” олон ул­сын гэрэл зургийн 23 дахь удаагийн фестиваль Улаанбаатар хот­ноо энэ сарын 3-9нд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион бай­гуул­даг тус фестиваль нь зөвхөн гэ­рэл зургийн урал­даан бус, улс орнуудын соёлын со­лил­цоо, най­рамдал болон аялал жуулч­ла­лын хамтын ажил­лагааг өргөжүүлэх зорил­го­той олон улсын нэр хүндтэй наадам юм.
2026-09-07

Тост, Тосон бумбын нурууны орчны бүсчлэлийг тогтоож, тэмдэгжүүлжээ 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын дотоод бүсчлэл, зааг хэмжээ, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн тогтоосны дагуу эргэлтийн цэг болоод түүх, соёлын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад тэмдэг байршуулах ажлыг Хамгаалалтын захиргааныхан “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын санхүүжилтээр 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
2026-09-07

Хатныхаа паянг хайхраагүй хаан 

Норвегийн хаан V Харальдыг жанч халахад хүү Хокон нь залгамжлан авав. Харальд хаан жирийн норвег хүмүүс дундаа маш нэр хүндтэй нэгэн байж. Тиймээс эцгийнхээ үлдээсэн өндөр зам мөрөөр замнахад VIII Хокон хаанд ихээхэн төвөгтэй байх биз хэмээн Норвегт олон хүн бодож байв. 
2026-09-07

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо 

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2026-09-07

Зөвшөөрлийг шинэчилж, хялбар зохицуулна 

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэ­дэх “Хөрөнгө оруулагч­дын эрх ашгийг хам­­гаалах төв”-д өн­гөрсөн до­­лоо хоногт Зөвшөөрлийн шинэч­лэл, хял­бар зо­­хи­­цуулалт, биз­несийн таа­тай ор­чин сэ­дэвт сур­галтыг зохион бай­гуул­­жээ.
2026-09-07