Хүнс хангамжийн мэдээллийг нэгтгэн шинжлэх систем нэвтрүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкныхан хамтраад хүнсний баталгаат байдлыг сайжруулах төслийнхөө хүрээнд IFSIRS систем хөгжүүлсэн байна. Үүнийгээ Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний тасаг, нэгжүүдийн удирдлага, төлөөллийг хамруулан зохион байгуулж буй аж.
2026-03-19
Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
“Монголын нууц товчоо”-нд Сэнгүр горхи нэрээрээ тэмдэглэгдэн үлдсэн түүхт Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, голын урсац бүрэлдэх болон эх орчмын нийт 163 543 га газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын аравдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
2026-03-19
АН-ын ҮБХ-нд нэр дэвших “босго” нь зургаан сая төгрөг гэв
АН-ын дотоод сонгууль, Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийн явцын талаар тус намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд зөвлөлийн дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийв. ҮБХ-ны 378 гишүүнд нэр дэвших бүртгэлийг энэ сарын 17-19-нд хийж буй аж. Ингэхдээ 39 наснаас дээш, доош эмэгтэй, эрэгтэй хүйсээр ангилж бүртгэсэн гэнэ.
2026-03-19
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэд ирээдүйгээ зөвхөн улсын биш, хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Уг хуулийг баталснаар тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих боломж бүрдэх аж.
2026-03-19
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театрын барилга барихыг дэмжээгүйн төлөө захирал Ё.Нямжавыг чөлөөлжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их тетарын барилга барих саналыг дэмжээгүйн төлөө тус хүрээлэнгийн захирал Ё.Нямжавыг чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж таван га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудын нүдэнд торсон хог болсон.
2026-03-19
“Нийтийн тээврийн салбарыг корпорацын зарчимд шилжүүлнэ”
Нийтийн тээвэрт өмнө нь зөвхөн “Улаанбаатар смарт” картаар зорчдог байсан бол өнгөрсөн онд цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр иргэд нэмээд банкны карт, гар утасны аппликэйшнээр QR код уншуулах, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Ингэснээр салбарын орлого нэмэгдэж, 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол 2025 онд 56.7 тэрбум буюу 69 хувиар нэмэгдсэн байна.
2026-03-19
Богд уулын газрыг хууль бусаар олгосон БОАЖЯ-ны мэргэжилтнийг шүүхэд шилжүүллээ
Дэлхийн анхны дархан цаазат Богд хан уулын амнуудад эрх мэдэлтнүүд дур зоргоороо газар олгосноос өдгөө орон сууцын хорооллуудаар дүүрчхээд буй билээ. Ингэж дураараа газар олгосон албан тушаалтнуудаас хариуцлага хүлээсэн хүн маш цөөн. Тэгвэл эл ууланд газар олгосон нэгэн албан тушаалтны хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байна.
2026-03-19
“Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль зөрчсөн байж болзошгүй”
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-нд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус зөвлөлийн гишүүн Б.Баяраа хэвлэлийн бага хурал хийлээ. Хуульд зааснаар үндэсний зөвлөлийн бү рэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж үйлдвэрчний эвлэлээс гурав, ажил олгогчийг төлөөлж гурав, Засгийн газрыг төлөөлж санхүү, хууль зүй болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд нар багтдаг.
2026-03-18
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл 8.3 хувьтай байна
Олон улсын ойн өдөр энэ сарын 21-нд тохионо. Уг өдрийг угтан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар болон бусад холбогдох байгууллага хамтран сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, өртөөчилсөн аялал, урт хугацааны аян зохион байгуулж буй. Эдгээрийн нэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг юм.
2026-03-18
Гэмт хэрэг хийсэн хүүхдийг насанд хүрсэн хойно нь ял эдлүүлэх санал гаргав
Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилтийн талаар Боловсролын яам, ХЗДХЯ, ЦЕГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ) зэргийн мэдээлэл, саналыг сонслоо.
2026-03-18
“Эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, эв эеэ эрхэмлэдэг байгаасай”
“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ болж буй тус чуулганаар тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцсэнээс гадна эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилгууд гаргаснаараа онцлогтой.
2026-03-18
16 аймгийн 435.4 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн голомт илэрчээ
Ойн газраас ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааг 16 аймгийн 137 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамруулан нийт 2.8 сая га талбайд хийсэн тайлангаа өчигдөр танилцууллаа. Уг судалгааны дүнгээр 2025 онд эдгээр газар нутгийн 435.4 мянган га талбайд нь ойн хөнөөлт шавжийн голомт илэрсэн байна. Үүнээс 292.9 мянган га талбайд устгал зайлшгүй хийх шаардлагатайг тогтоож. Энэ дагуу улсын төсвийн хөрөнгөөр 247.3 мянган га талбайд тэмцлийн ажил хийсэн гэнэ.
2026-03-18
Эдийн засгийн өсөлт 5.5 хувь хүртэл саарах төлөвтэй байна
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд долоон хувьтай байсан бол өнгөрсөн жил 6.6 ор чимд хадгалагдсан бөгөөд үүнд малын тоо толгой нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Түүнчлэн манай улсын экспортын орлогын хэмжээ 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрч, тэр дундаа аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларын босго давсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
2026-03-18
Хордлогын үед шингэн сэлбэх давсны уусмал ууж, ходоодоо угаалгаарай
Урин дулааны улиралд хөрсний бохирдол ихэсдэгтэй холбоотой хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний дуудлага нэмэгддэг тул Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Лхагвасүрэн дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Хоолны хордлого нь эмгэг төрөгч болон, нян, вирусний шалтгаантай бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг ходоод, гэдэсний үрэвсэл болон хордлогын хам шинжээр илэрдэг.
2026-03-17