Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Чипний оронд хүний тархины эс

Дэлхийн том компаниуд хиймэл оюун ухааны загваруудыг ажиллуулахын тулд тусгайлан өгөгдлийн төвүүд байгуулж эхэлжээ. Үүнд зориулан мэргэжилтнүүд тооцооллын системд ашиглах шинэ боломжуудыг судалж байна.
2026-04-06

“Hu” хамтлагийнхан 10 жилийн ойдоо зориулан “Hun” цомог гаргах нь

Монголын тал нутгаас дэлхийн тайзнаа гарч, “Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд шинэ цомог болон содон уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм. 
2026-04-06

Улсын физикийн 37 дугаар олимпиад Дорнод аймагт болж байна

Багш, сурагчдын физикийн мэдлэг, ур чадварыг сорих улсын 37 дугаар олимпиад өнгөрсөн баасан гаригт Дорнод аймагт эхэллээ. Энэ сарын 3-8-ны өдрүү­ дэд болох тус олимпиад нь физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээх зорилготойгоор улсын хэмжээнд зохион байгуулагддаг уламжлалтай. Олимпиадад оролцогчид онол болон туршилтын төрлөөр өрсөлдөж байна.
2026-04-06

Швейцарт шоколадны мега парк байгуулж байна

Швейцарын Брок хотод 2030 он гэхэд нээхээр төлөвлөсөн шоколадны “гүрэн” 30 000 ам метр талбайэзлэх бөгөөд уг төсөл 436 сая гаруй еврогийн өртөгтэй. Дэлхийн болон Европын хамгийн алдартай шоколаднуудыг нэг дороос амтлах боломжтой тус парк нь зочид буудал, зоогийн газрууд, судалгааны төв гэсэн цогц бүтээн байгуулалт юм байна. Энэ бол амттанаар дамжуулан аялал жуулчлалын шинэ хуудас нээх том ажил гэдгийг бүтээн байгуулагчид болон “Maison Cailler” (1898 онд байгуулагдсан, 1929 оноос “Nestle” группийн нэг хэ­сэг болсон) шоколад үйлдвэрлэгчид мэдээлэв. 
2026-04-06

XVII, XVIII зууны үед хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монголд буцаан шилжүүлэв

Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг манай улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд өнгөрсөн долоо хоногт болов. 
2026-04-06

МАН-ЫН БҮЛЭГ: Сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийжээ

Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
2026-04-06

Дорнод аймагт гарсан хээрийн хоёр түймэрт 37 мянган га талбай өртжээ

Мөн Булган суманд дэгдсэн хээрийн түймрийг өчигдөр 17.20 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1600 гар талбай өртсөн байна. Ташрамд, хаврын хуурайшилтын үе эхэлсэн тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлаа сайтар хангаж, урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас сануулав.
2026-04-06

Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарынхны хэргийг нэмж шалгаж дуусав

ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилж авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дуусжээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглаж, Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
2026-04-06

Хил зөрчсөн хятад эрд торгох ял оноосон нь шийтгэл үү, шагнал уу

Үндэсний их баяр наадмын амралтыг тохиолдуулан Монгол Улс хил дээрх авто замын боомтуудынхаа зорчих хөдөлгөөнийг хааж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, харуул хамгаалалтаа чангатгадаг. Энэ үеэр манай улсын хилийг зөрчин Хятадын талаас явган хүн орж ирсэн байдаг.
2026-04-06

Шатахууны үнэ долоо хоногт 500-800 төгрөгөөр өслөө

“Петровис” зэрэг нийслэлийн шатахуун түгээх зарим станц өнгөрсөн пүрэв, баасан гарагт евро стандартын болон энгийн дизель түлш, АИ-95 шатахууныхаа үнийг литр тутамд нь 200-500 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр АИ-95 нэг литр нь 4010, евро дизель түлш 4590, энгийн нь 3990 төгрөг болсон байна. Улмаар энэ нь гуравдугаар сарын сүүл­ чээс буюу долоо хоногийн хугацаанд дээрх төрлийн түлшний үнэ литр тутамдаа 500-800 төгрөгөөр өссөн дүн боллоо.
2026-04-06

АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.
2026-04-06

Нэг алдаа, насан туршийн хор уршиг” сэрэмжлүүлэх өдөрлөг болов

Олон нийт болон зорчигчдыг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьд­ чилан сэргийлэх зорилгоор “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газраар үйлчлүүлж буй иргэд, зорчигчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, өнгөрсөн онд 2.4 сая хүн зорч­жээ.
2026-04-06

“Багануур” ХК-д гал гарч, техник тоног төхөөрөмжүүд шатжээ

“Багануур” ХК-ийн нутаг дэвсгэрт өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 04.00 цагийн орчимд томоохон хэмжээний гал гарч, бульдозер тэргүүт уулын болон зам талбайн техник, тоног төхөөрөмж шатжээ. Гал гарсан даруйд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн боловч гал сөнөөгчид 40 орчим минутын дараа ирэхэд техник, тоног төхөөрөмжүүд шатсан байсан тухай эх сурвалж хэллээ.
2026-04-06

“Жижиг” Тавантолгойг тойрсон бүлэглэлийн төлөөлөгч Н.Наранбаатар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-04-06

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

БНЭУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-ны Соёлын харилцааны зөвлөлөөс ирэх хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг бакалавр, магистр, докторын түвшинд зарлалаа. Эл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 180 улсын 300 гаруй оюутан, залууст жил бүр тэтгэлэг олгодог уламжлалтай.
2026-04-04

Өсвөр насныхны сэтгэл зүйг дэмжих “Гэрэлт-VI” төслийг дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт-VI” төслийг 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар сургуульд хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчдийн дунд туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын ерөнхий газраас өчигдөр зохион байгууллаа.
2026-04-04

Дэлхийд нэн ховордсон элсний тажигдаахай Монгол оронд амьдардаг

“Амьтны улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд саяхан танилцуулсан билээ. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм.
2026-04-04

2050 он гэхэд дэлхийн хүн амын 80 хувь нь усны хомсдолд нэрвэгдэнэ

Дэлхийн хамгийн том хомсдол нь эрчим хүч, хоол хүнс биш, харин цэвэр ус байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна. “Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны хомсдолд аль хэдийн өртөөд буй. Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой юм. Нэг хүнд ногдох цэвэр усны хангамж одоогоор жилд дунджаар 750 шоо метр байгаа бол 2050 он гэхэд энэ тоо 450 болж буурна.
2026-04-04