Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэл өгсөн байна. Өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 мал байгаа аж. Үүнээс Булган суманд 154, Үенч суманд 257 болсон байна.
2026-06-08
Загас агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-нд дуусах нь
Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болж буйтай холбогдуулан БОУАӨЯ-наас дараах зөвлөмжийг хүргэв. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр авах боломжтой. Зөвшөөрөл хүсэхдээ загас барих байршил, агнах төрөл, тоо хэмжээг зөв сонгож, холбогдох дүрэм журмаа чанд мөрдөхийг зөвлөлөө. Загас нь нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хариуцлагатай загасчилж, гол, нуурын экосистем, нөөцийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
2026-06-08
“Урлаг хүн бүрийн төлөө” уриан дор гала концертоо толилуулав
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдын нийгмийн харилцаанд орох, соёл урлагийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гала концертоо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2026-06-08
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
2026-06-08
Орон сууцын хороололд гал гарсан 293 дуудлага бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд барьж буй орон сууцын барилгад өнгөрсөн баасан гарагт 18.30 цагийн үед гал гарчээ. Тухайн барилгын эргэн тойронд автомашины зогсоолгүй, нарийн замын хоёр талаар тээврийн хэрэгсэл тавьсан байсан тул гал унтраах автомашин арай ядан багтаж, тус барилгад хүрсэн байна. Энэ талаар онцгой байдлын байгууллагаас тодруулахад “Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, нэг цаг орчмын дараа түймрийг бүрэн унтраасан” гэв.
2026-06-08
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгууль дахиж магадгүй нөхцөл үүсжээ
Д.Ганзоригийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаар сарын 2-нд дуусгавар болсон. Тиймээс Дээд шүүхийн бүх шүүгч 3-ны өдөр хуралдаж шинэ Ерөнхий шүүгчийг тодруулах сонгууль явуулсан. Тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт хоёр өрсөлдсөн. Санал хураалтын дүнгээр тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт ялж, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсоноо Дээд шүүх албан ёсоор зарласан.
2026-06-08
Иргэний дайн
“Тэд төрснөөсөө хойш л нэгнээ мэднэ. Хоолоо хувааж, хамтдаа тоглож, нас бие гүйцээд эргүүлд хамт гарч, дайсантай тулалдахдаа ч хагацаж байсангүй. Гэвч насан туршдаа үнэнч, хагацахгүй мэт харилцаа нь нэг л өдөр тасарч, эвлэршгүй дайснууд болжээ. Хэдэн жилийн өмнөөс тэднийг харилцан түрэмгийлэл, мөргөлдөөн л холбох болсон. Дайсагналцсан найзуудын нэг нь хэсэг хугацааны дараа бага, залуу үеийн найзууддаа зодуулж үхэх болно”.
2026-06-05
Б.Алтанхуяг “Оюухай”-д дахин тэргүүллээ
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь “Оюухай-2026” яруу найргийн 13 дахь удаагийн наадам юм. Энэхүү уралдаан өнгөрсөн лхагва гаргийн үдэш УДБЭТ-т болж, шилдгүүдээ шалгаруулаа. Нийт 68 оролцогч бүтээлээ ирүүлснээс дөрөвдүгээр шатанд таван найрагч тунаж, “Оюухай-2022”-ын тэргүүн шагналт яруу найрагч Б.Алтанхуяг дахин түрүүлжээ. Харин яруу найрагч Б.Энэрэл, Л.Торой, П.Намуун, Э.Гантулга нар удаалсан байна. Ингээд эхний гурван байр эзэлсэн найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгийг толилуулъя.
2026-06-05
А.Цагаадай Азийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль гардав
20 хүртэлх насныхны Ази тивийн залуу чуудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд манай улсын таван тамирчин “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга, МУБИСийн Биеийн тамирын сургуулийн спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын удирдлагад оролцов.
2026-06-05
25 км/цагаас илүү хурдтай цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан унана
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Сүүлийн үед иргэдийн хувьд нийслэл хотод аюулгүй амьдрахад эрсдэл учруулж буй нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй болон скүүтерийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг уг төсөлд шинээр нэмж тусгасан юм.
2026-06-05
Зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор уул уурхай эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн сарын 29-нөөс хяналт, шалгалт хийж буй билээ.
2026-06-05
Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв
1980 онд байгуулагдсанаас хойш Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн сум, суурин газарт цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 92,000 гаруй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгааг дээрх компанийн удирдлагууд танилцуулав.
2026-06-05