Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

44 настай Серена теннистээ эргэн ирнэ

Францын нээлттэй тэмцээн (Ролан Гаррос) гурван жилийн дараа анх удаа эмэгтэйчүүдийн тоглолтыг өдрийн гол тоглолт болгосноо зарласан онцгой өдөр түүхэн дэх шилдэг эмэгтэй теннисчин, 44 настай С.Уильямс  спортдоо эргэн ирэхээ нотлов.
2026-06-03

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. 
2026-06-03

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2026 оны 5 дугаар сард 758.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 5.0 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.4 хувиар өссөн үзүүлэлт байна. 
2026-06-03

330 сая ам.долларыг боловсруулсан ноолуурын экспортоос олсон байна

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд кашимер” компанийн үйл ажиллагаатай албаныхан өчиг­дөр танилцжээ. 1998 онд байгуулагдсан тус компани нь 700 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилд 1500 гаруй тонн ноолуур боловсруулан самнадаг байна. Үүнээс 600 000 гаруй ширхэг сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг аж
2026-06-03

Томоохон гол, нуурын усны түвшин 10-25 см нэмэгджээ

Амралт, зугаалгын цаг эхэлж буй энэ үед гол, нуурт живж амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгддэгийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруунд Хангилцагийн гол гэх газар ачааны автомашин усанд унах гэж байна гэсэн дууд­лага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-ний 11.17 цагт бүртгэгджээ.
2026-06-03

АНУ, Иран хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулж магадгүй гэх сургаар газрын тосны үнэ унажээ

Хөрөнгө оруулагчид АНУ, Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрэх, эсэхийг анхааралтай ажиглаж буй энэ үед газрын тосны фьючерс үнэ өнгөрсөн баасан гарагт хоёр хувиар буурсан байна. Түүнчлэн брент төрлийн газрын тосны ханш өнгөрсөн сард 1.66 ам.доллар буюу 1.8 хувиар унаж, 92.05 ам.долларт хүрсэн аж. Брент 11, WTI төрлийн газрын тосны үнэ ес гаруй хувиар буурсан нь сүүлийн зургаан долоо хоног дахь хамгийн том уналт болов.
2026-06-03

Гурван настай хүүхэд эндсэн тул орон нутгийн уул уурхайн компанийг шалгаж эхлэв

Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт өнгөрсөн сарын 27-нд гурван настай хүү­хэд унаж, онцгой байдлын болон бусад 15 байгууллагын 100 гаруй хүн 55 цагийн турш аврах ажиллагаа явуулсан ч харамсалтай нь охин амиа алдсан юм. Улс даяараа охины төлөө санаа зовж, аврагдаасай хэмээн хүлээж байсан ч өнгөрсөн сарын 30-ны 00.23 цагт цогцсыг нь гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв.
2026-06-03

Сэлэнгэ аймагт барьж буй ДЦС-ын эхний блокийг наймдугаар сард системд холбоно

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд 70 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц (ДЦС)-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолсон уг төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн 148 сая ам.доллар аж.
2026-06-03

Таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэг гэр бүлийн таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагнав. Тодруулбал, З.Эмүжин нь ангийнхаа найз болон түүний гэр бүлийн дөрвөн гүшүүнийг угаартсан байхад нь сэрээж, аюулыг зайлуулан, ийнхүү баатарлаг гавьяа байгуулсан байна.
2026-06-03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2026-06-03

“Бодь” руу 110 сая долларыг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт сураггүй болсон Н.Удаанжаргал буруудаж байна

Монголд нэг дуулиан 2 хоноод дараагийн дуулианд дарагддаг болсон. Гэхдээ дарагдаж болохгүй, мартагдаж боломгүй дуулиан гэж байдаг. Жишээ нь “Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигын асуудал. “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа гэрээг нууцад оруулснаар сонгон шалгаруулалтгүйгээр Гүйцэтгэгч болсон.
2026-06-03

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2026-06-03

Хүүхдийн баярын өдрөөр 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байжээ.
2026-06-02

Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2026-06-02

Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-06-02

Танилц: Энэ сарын 2-12-ны өдрүүдэд халуун ус тасалж, засвар хийх байршлууд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
2026-06-02

Уламжлалт анагаах ухааны шавь сургалтыг сэргээх нь 

Уламжлалт анагаах ухааны өв уламж­лалыгорчин үеийн шинжлэх ухаа­ныололт, амжилттай уялдуулан хөг­­жүүлэх нь салбарын тэргүүний зорил­тыннэг болоод буй. Үүний дагуу уламж­­лалтанагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, эрдэм шин­жилгээ, инновац, хүний нөөцийн асууд­лыгшийд­вэрлэхээр Эрүүл мэндийн яам­­наасБоловсролын яам, АШУҮИСийн­­хантай хамтран ажил­лахсанамж би­чигбай­гуулсан билээ.
2026-06-01

Jaadugar: A Witch in Mongolia” анимэ цуврал долоодугаар сард үзэгчдийн хүртээл болох нь

Японы манга артист Томато Сүпийн “A Witch’s Life in Mongol” манга цувра­лыг дэлгэцийн бүтээл болгосон “Jaadugar: A Witch in Mongolia” анимэгийн трэй­лер цацагдаж, нээлтээ хийх өдөр нь тов­логд­жээ. “
2026-06-01