Үдийн хоолны мөнгийг нэмээд чанар нь сайжрах уу
Харин мэргэжлийн хүмүүс, хоол зүйчдийн хувьд үдийн хоол хийдэг бараа, бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо тааруу байгаа нь тулгамдсан гол асуудал хэмээн байр сууриа илэрхийлэх болсон. Үүнийг өөрчилж, сайжруулахгүй бол үдийн хоолонд зарцуулах мөнгийг 3000, 5000 төгрөг болгоод ч чанарт нь өөрчлөлт гарахгүй, хэвээр байх гэнэ. Нөгөө талаас сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хоол хүнс худалдахыг таслан зогсоох, эцэг, эх, олон нийтийн хяналтыг сайжруулах, шим тэжээлийн мэдлэг олгох зэргийг цогцоор нь хэрэгжүүлснээр Үдийн хоол хөтөлбөрийн үр дүнд нөлөөлөх аж.
2023-10-30
Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна.
2023-10-26
О.Пүрэв агсны гэр бүл шинэ байрандаа оржээ
Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн болсон. Мөн 2014 онд зохион байгуулсан Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.
2023-09-27
Хөдөлгөөн, хөдөлмөр засалчид эрэлттэй байна
Эдүгээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хөдөлмөр засалчдыг С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, Г.Тунгалаг, Ц.Халиун гэсэн багш нар бэлтгэж буй аж. Багш Б.Мөнх-Эрдэнэ, Х.Ариунаа, Г.Намуун, Д.Батлхам, Б.Янжинсүрэн, Б.Баасанхүү нар бол хөдөлгөөн заслынхан. Дээр дурдсан Сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлд тэд байдаггүй. Гэсэн ч тэд 2021 онд шинээр байгуулсан салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, хөдөлгөөн, хөдөлмөр засал шаардлагатай хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамаарах даатгалын шалгуур үзүүлэлтүүдийг, үзлэгийн картуудыг ч өөрчилье гэсэн саналуудаа тусгаж хүргүүлсэн юм билээ. Гэвч үүнийг нь ЭМЯ яагаад ч юм хүлээж аваагүй гэнэ.
2023-09-14
Хөвсгөлийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн иргэдийн халаасыг "хоослов"
Энд нэг зүйлийг онцлоход эл үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүх зүйл органик байлаа. Нутгийн малчид органик цагаан идээ, мал махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл хазаар, ногт, чөдөр, дээл хувцас арилжиж, ногоочид нь цэвэр хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчуул нь байгалиас авсан ургамал модоор хийсэн чамин ганган бүтээгдэхүүнээ дэлгэж, ждү-чид эсгий туурга, нэрийн бүтээгдэхүүнүүдээ авчирсан юм. Тиймээс хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнд гар таталгүй, халаасаа хоосолж, нутгийн суурин газар суудаг иргэд ч багагүй худалдан авалт хийсэн.
2023-09-13
Хөвсгөлийг хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтууд
Бидний хэдэн цөөн сэтгүүлч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ нь Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй Шэннон Коулины орон нутаг дахь анхны томилолт боллоо. Мөн тус банкны төв (Филиппиний Манилад байрладаг)-өөс ирсэн сэтгүүлчид энэ багт багтсанаараа онцлог байв.
2023-08-28
Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-тай авто замаар холбогдлоо
Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллаж, салбарын алба хаагчдын уулзалт зохион байгуулсныг мэдээллээ. Тус аймагт энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй аж. Тухайлбал, “Өндөрхаан” олон улсын нисэх онгоцны буудлыг шинэчлэх барилга угсралтын ажил 44, аэродром барих нь одоогоор 99 хувьд хүрчээ. Хэнтийн төвд 1.2 км, төвөөс Норовлин сумын чиглэлд 168 км авто зам барьсан аж. Мөн Дуутын давааны замын их засварыг дуусгаснаар тус аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар бүрэн холбосныг орон нутгийнхан дурдлаа.
2023-07-31
Төрийнхөө наадамд 15 дахь жилдээ оролцож буй ЗАГАЛ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар хоёр дахь жилдээ хүлээлгэсэн нь энэ.
2023-07-14
Цэргүүд “Бэсрэг наадам” хийжээ
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж буй дайчид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Бэсрэг наадам”-аа хийлээ.
2023-07-14
Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ
Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдсан юм.
2023-07-12