Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдлаа
Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.
2023-09-01
ТАНИЛЦ: Гүег хааны захидлын тамганы дардас
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар есдүгээр 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон зарласан билээ. Монголын Үндэсний музей "Эх хэлний өдрийг угтан иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн уламжлал түүхээ танин мэдэх, бахархах үзлийг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилгод нэгдэн музей үзвэр дэлгэжээ.
2023-08-31
Хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй
Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Учир нь цахим орчинд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймаг дахь хилийн отрядыг Гурвантэс сумын ойролцоо байрлуулах чиглэл өгсөн, тухайн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлж, Хятадын цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлах нь” хэмээх ташаа мэдээлэл тархсан.
2023-08-30
НОСК гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулан, иргэдэд төслийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө, тухайн төсөлд хэрхэн хамрагдах талаар танилцууллаа.
2023-08-30
Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох тухай журам”-ыг хянав.
2023-08-30
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "шүгэл үлээв"
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг нийгэмд шүгэл үлээв. Тэрбээр газрын дарга дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар дараах баримтыг дэлгэсэн юм.
2023-08-29
Хүүхдээ хамгаалаагүй ээжийг торгоно
Товчхондоо, хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангиар хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгосон бол хамтран амьдрагч Э нь шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл бүрдсэн аж.
2023-08-28
Нүүрсний гэх хэрэгт ТӨҮГ-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамгийн их холбогджээ
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Улмаар тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.
2023-08-28
"Шилдэг офицер" шалгаруулах уралдаан өнөөдөр эхэллээ
Энэхүү “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 алба хаагч энэ оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Цэргийн дүрэм, Гадаад хэлний мэдлэг, Эсээ бичлэг, Илтгэх ур чадвар, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж, Буудлагын тэмцээнд оролцож, Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих юм.
2023-08-24