Энэ сард орон нутгийн нислэгээр 31.6 мянган зорчигч тээвэрлэжээ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
2023-07-25
Бээжингийн Ойн их сургуулийн багш, судлаачид Монголд ажиллаж байна
БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
2023-07-21
Цагаан хад суурьшлын бүсэд үер буужээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өчигдөр 17:30 цагаас 18:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орсон. Гэвч тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автжээ
2023-07-20
Даланзадгадын нэгэн гудамжийг ийн тохижуулжээ
Даланзадгад сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баруунсайхан нэгдүгээр багийн Төгөл хороолол, Цагаанбулаг 8 дугаар багийн Мод-Үржүүлэг хорооллуудад шинээр, Их-Уул 6 дугаар багийн Жаал-Уул хороолол дахь гудмыг тохижуулах ажлыг орон нутгийн "Эмүцогт" ХХК гүйцэтгэж байнгын ашиглалтад орууллаа.
2023-07-20