Арьс, ширний үйлдвэрүүд орчмын хөрсөн дэх хромын агууламж 1.6-13.4 дахин өндөр гарчээ
Үйлдвэр орчмын хөрснөөс авсан дээжийг шинжлэхэд 89 хувьд нь хром зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6-13.4 дахин өндөр буюу нэг кг дахь агууламж нь 436.9-745.1 мг гарчээ. Мөн зарим хэсгийн хөрсөн дэх хромын агууламж кг тутамд 2015.8 мг байсан нь аюултай түвшний үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн бусад үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй зөрчлийг энэ үеэр илрүүлсэн аж.
2023-04-21
Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй
Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.
2023-04-13
Израил Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нь
Үүнд дээрх салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ жил Израилын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт мэргэжилтэн хамруулах, тус орны Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг, богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах, 2023 оноос экспертүүдийг нь ирүүлэн туршлага солилцохоор болсон байна. Мөн тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдэл олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллахаар тусгажээ.
2023-03-29
Ноолуурын дуудлага худалдааг ирэх долоо хоногт эхлүүлэх нь
Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 27-ноос Хэнтий, Сүхбаатар, Дорнодод дуудлага худалдааг эхлүүлэх бөгөөд нэг аймагт дунджаар тавхоног, 2-3 удаагийн давтамжтай арилжааг зохион байгуулах гэнэ.
2023-03-22