Хөрөнгө оруулалт татах “Invest Khovd" уулзалт болж байна
“Invest Khovd хөрөнгө оруулалтын форум 2023” өнөөдөр, маргааш Ховд хотод зохион байгуулагдаж байна. Эл арга хэмжээгээр дамжуулан Ховд аймагт хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болгон, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой аж.
2023-01-19
Нийт нутгийн 60 хувь зудын эрсдэлтэй байна
Өвөлжилтийн нөхцөл байдал сайнгүй, нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цастай, зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.
2023-01-19
Баян-Өлгий аймгийн 9 суманд өвөлжилт хүндрэлтэй байна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.
2023-01-17
Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
2023-01-16
Д.Бат-Эрдэнэ: Цэвэрлэгээний машиныг хамгийн боломжит үнээр оруулж ирсэн
Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобус, цэвэрлэгээний машиныг зах зээлийн үнээс өндөр өртгөөр авч байна хэмээн иргэд шүүмжилж буй. Тэгвэл, Зам, талбайн цэвэрлэгээний машины сонгон шалгаруулалтад шалгарч, худалдан авалт, тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэсэн “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
2023-01-16