"Цахим Өмнөговь" нэгдсэн платформыг эхлүүлнэ
Өмнговь аймгийн Далазадгад хотноо Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "ЦАХИМД ХЭВШЬЕ" арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион явууллаа.
2024-03-21
Тусламж эрэхээр машинаасаа буугаад осгож нас баржээ
Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ
2024-03-20
Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно
Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20
ӨМНӨГОВЬ: "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөг олгоно
"Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор "Хашаандаа сайхан амьдаръя" тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна.
2024-03-18
Мерино үүлдрийн хонийг Монголд нутагшуулах туршилт амжилттай болжээ
Австралийн нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд шилжүүлэн суулгах туршилт амжилттай болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус яамны Малын удмын сангийн үндэсний төвийнхөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА олон улсын байгууллагын судлаачидтай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Нийт 50 хонинд хөврөл үр шилжүүлэн суулгасны 30-аас нь мерино үүлдрийн төл аваад буй гэнэ.
2024-03-15
Нэг сая эх мал хорогджээ
Малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо.
2024-03-15
189 283 малчин өрх зудад өртжээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12
ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулав
Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
2024-03-08
2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ
Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07