Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Монгол орны нийт нутаг дэвсгэрт зуншлага ямархуу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр танилцууллаа. Өнөө жил бороо хур элбэгтэй байгаа тул манай орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байгаа аж. Мөн 40 орчим хувьд нь дунд зэрэг, үлдсэн 10 хувьд нь муу гэнэ. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумын нутгаар зуншлага муу байна.
2026-07-24

“World clean up day” хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлнэ

“World clean uр day in Mongolia-6” хөдөлгөөнийг энэ жил 21 аймагт хэрэгжүүлэхээр болсныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс өчигдөр мэдээллээ.
2026-07-24

Аргалийн тархац нутагт хөв байгуулжээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Хургадын цахир” нөхөрлөлийнхөнтэй хамтран Мөнххайрхан уулын орчны бүсэд 8:6 хэмжээтэй хөв байгуулжээ.
2026-07-24

Ойн сургалт, судалгааны төвтэй болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан Словени улсын Ойн алба болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхээр 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Талууд үүний хүрээнд Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар уржигдар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
2026-07-24

COP17-д 190 орны 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо ирэх сарын 17-28-нд болно. Байгаль орчны салбарын дэлхийн хэмжээний хамгийн том бодлогын индрүүдийн нэг болох тус хурлаар олон улсад тулгамдаад буй ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын шийдлийг хэлэлцэх юм.
2026-07-24

Шувуудын шөнийн нүүдлийг анх удаа судалжээ

Олон улсын эрдэмтэд хамтран шувуудын шөнийн нүүдлийн судалгааг анх удаа хийжээ. Тодруулбал, Франц, Швейцар, Герман, Латви зэрэг улсын шувуу судлалын тэргүүлэх төв, их, дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн дөрвөн тивийн 56 зүйлд хамаарах 400-гаад жигүүртэнд геолокатор хэмээх мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тасралтгүй хянасан байна. Ингэхэд судалгаанд хамруулсан шувуудын 82 хувь нь шөнийн цагаар нутаг сэлгэж, идэвхтэй нүүдэллэжээ. Ялангуяа хуурай газрын жижиг шувуудын зонхилох нь үдэш оройн цагаар нэг газраас нөгөө рүү шилжиж, нүүдэг болохыг судалгааны явцад тогтоожээ.
2026-07-23

БНСУ-тай хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг эхлүүллээ

Монголын үндэсний ховор элементийн корпорац (MNREC) болон БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэн (KBSI) хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ зарлав. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын шинжлэх ухаан, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тохиролцсон ажлын нэг хэсэг юм.
2026-07-23

Хэт хямд аяллын зард хууртахгүй байхыг анхааруулав

Зах зээлийнхээс хэт хямд үнээр аяллын үйлчилгээ санал болгож буй компани, хувь хүмүүст хууртахгүй байхыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд анхаарууллаа.
2026-07-23

 Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжлийн үе тохиож байна

 Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжлийн үе тохиож байна
2026-07-21

Монгол, Германы хамтарсан экспедиц ховор амьтдыг судалж байна

Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.
2026-07-20

Үертэй голуудын мэдээллийг нэгтгэн хүргэж эхэлжээ

Дэлхий дахинаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орнууд мэдээллийн хүртээмжийг сайж­­руулах замаар эрт сэрэмжлүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 117 станцын хэмжилтэд үндэслэн томоохон голуудын усны түвшний өөрчлөлтийг www.weather. gov.mn/river сайтаар олон нийтэд мэдээлж эхэлжээ.
2026-07-16

Эрдэмтэд ойн түймэртэй тэмцэх шинэлэг шийдлүүдийг санал болгов

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод болсон Залуу эрдэмтдийн арга хэмжээнд Орос, Монгол, Хятад зэрэг улсын судлаачид оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
2026-07-13

Холбоос нутгийг нь тодорхойлохоор хоёр ирвэст хүзүүвч зүүжээ 

Дэлхий дээрх цоохор ирвэсийн тархац нутгийн зүүн хойд зах болох Монголын өмнөд говийн экосистемд уур амьсгалын өөрчлөлт, дэд бүтцийн эр­чимтэй хөгжлөөс үүдэлтэй дарамт жилээс жилд нэмэгдэж байгаа аж.
2026-07-13

Хөвсгөл нуур- Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн бохирдлыг бууруулж, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой их цэвэрлэгээний аян эхэллээ.
2026-06-22

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
2026-06-02

Бэлхээс Сэлх хүртэлх авто замыг маргаашаас хааж, шинэчлэх нь 

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгж­лийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөв­лөв.
2026-05-14

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр (2026.05.04) 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй.
2026-05-04

Хоногт дөрвөн тонн бордоо бэлтгэх үйлдвэр ашиглалтад оруулжээ 

“Эл жи Cингапур органик Монголиа” компани нь Сингапурын технологиор хоногт дөрвөн тонн органик бордоо бэлтгэх хүчин чадалтай үйлдвэрийг “Эмээлт” захын ойролцоо байгуулжээ. Эл үйлдвэр нь хоолны болон мал, шувууны аж ахуйн хаягдлаар 16 цагийн дотор органик бордоо гаргах боломжтой бөгөөд өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж. 
2026-04-29