Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 31.6 га газрын хур хогийг цэвэрлэжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогны цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
2024-06-20

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд айлын гэр, хашаа усанд автсан, автомашин урссан гэсэн 12 дуудлагыг уржигдар нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улаанбаатар хотод 21.00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас ийнхүү айлуудын гэр, байшин усанд автсан аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн ус тогтсон байршлуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг өчигдөр онцгой байдлын алба хаагчид хийжээ. Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадар борооны үеэр онцгой байдлын байгууллагад 20 дуудлага, мэдээлэл ирсэн
2024-06-20

Налайх дүүрэгт 3 байшин, 6 гэр усанд автжээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 19-ний 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргалаа.
2024-06-20

Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо айсуй

20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-20

ШУУРХАЙ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Өнөөдөр ихэнх нутгаар, зургаадугаар сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-19

Туркийн аялал жуулчлалын нэг ч компанид ямар ч зөвшөөрөл олгоогүй

Цахим орчинд Туркийн иргэн ховор амьтан агнасан гэх мэдээлэл гарсан. Үүнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тайлбар мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд...
2024-06-19

Нийслэлийн хэмжээнд энэ хавар 471.292 мод тарьжээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын мод тариалалтаар шилмүүст болон навчит төрлийн 12 зүйлийн 471 292 мод тариад буйг нийслэлийн Байгаль орчны газраас өчигдөр мэдээлэв. “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр л гэхэд 59 846 үрсэлгээ суулгасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 12 995, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 6000 мод тарьжээ. “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 14 811, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 5574, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 12 000-ыг тарьж, арчилж буй гэнэ. Мөн нийтийн эзэмшлийн 41 410 ам метр талбайг зүлэгжүүлжээ. Харин 110 125 ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан аж.
2024-06-19

21 аймагт Шуурхай штаб байгуулаад байна

Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.
2024-06-19

Ихэнх нутгаар аадар бороо орно

Өнөөдрөөс ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-19

Зургадугаар сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.
2024-06-18

Байрны В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татахыг зөвлөлөө

Өнөөдөр буюу зургадугаар сарын 18-нд Улаанбаатар хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр зургадугаар сарын хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт борооны өмнө хүчтэй нөөлөг салхи салхилж, гэнэтийн дуу цахилгаатай аадар бороо, мөндөр орохоор байгаа юм.
2024-06-18

Модны хөвөн шатааж, гал алдсан дуудлага өсөв

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.
2024-06-18

Бага насны хоёр хүүхдийг авраад өөрөө усанд эндсэн 19 настай хүүгийн цогцсыг олжээ

Бага насны хоёр хүүхдийг уснаас авраад өөрөө эндсэн 19 настай хүүгийн цогцсыг олжээ.
2024-06-18

“Цөлжилт газрын доройтол бидний амьдралд” үзэсгэлэн толилуулав

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг “Газрын төлөө нэгдэцгээе, бидний өв, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Үүний хүрээнд ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Цөлжилт газрын доройтол бидний амьдралд” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр толилуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг ШУА-ийн Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгийн нэгдүгээр байрны гадна талбайд зохион байгуулсан. Тэд үйл ажиллагааныхаа хүрээнд иргэдэд цөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн байна. 
2024-06-18

Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амиа алдсны 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ.
2024-06-18

Төвлөрсөн байршлуудад нийт 59 846 мод тарив

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хаврын тариалалтаар төвлөрсөн байршлуудад нийтдээ 59 846 мод тарилаа.
2024-06-18

Өнөөдөр дуу цахилгаантай, аадар бороо орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-18

Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо өсжээ

Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ.
2024-06-17