“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ.
2025-09-08
Эмч нарыг халдварт өвчний тархалтыг урьдчилан тооцоолох ур чадварт сургаж байна
ДЭМБ, ЭМЯ-наас зохион байгуулж буй “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох нь” сэдэвт сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 2-5-нд хамруулж байна. Сургалтаар эмч нарт халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчилж, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зэрэг мэдлэг, ур чадвар олгож буй аж.
2025-09-04
ЭМДС-гаас эмнэлгүүдэд нэг их наяд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
2025-08-25
Хүүхдийн хорт хавдрын 35 нэр, төрлийн эмийг үнэ төлбөргүй нийлүүлнэ
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон, хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан орны нэг болсон билээ. Үүний хүрээнд албаныхан өчигдөр хуралдаж, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Манай улсад жил бүр хүүхдийн хорт хавдрын 120-140 тохиолдол бүртгэгддэг. Үүний 45-50 хувийг цус, тунгалгийн, 18 хувийг тархи, мэдрэл, 8-9 хувийг яс, зөөлөн эд, 20 хувийг бусад төрлийн хавдар эзэлдэг байна.
2025-08-21
Улаанбурхан өвчнөөр 13371 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371 болжээ.
2025-08-21
Багш, тогооч, туслах ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах нь
Хичээлийн шинэ жилийг угтан, Эрүүл мэндийн сайдын тушаалаар бага ангийн болон дотуур байр, цэцэрлэгийн багш, туслах багш, арга зүйч, тогооч, түүний туслах, гал тогооны нярав, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг болсон билээ. Үүний хүрээнд боловсролын байгууллагууд уг кампанит ажлыг энэ сард багтаан зохион байгуулж дуусгахаар бэлтгэл хангаж эхэлжээ.
2025-08-18