Цахим зээлийн бүтээгдэхүүн гаргагчид хууль зөрчиж байна
Монголчууд бид техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, нүдэнд харагдаж, гарт баригддаггүй цахим ертөнцөд “амьдарч” буй билээ. Интернэт сүлжээ байгаа нөхцөлд орон зай, цаг хугацаа хязгаарлахгүй, хаанаас ч хандаж болох нь цахим орчны давуу тал. Төхөөрөмж нь байгаа л бол Монгол орны хөвч тайгын уулын мухар, говь цөлийн хаанаас ч цахим сүлжээнд холбогдох боломжтой. Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан хууль бус үйлдлүүд гаарч, иргэд эд хөрөнгө, амиараа хохирох явдал ч гарсаар.
2025-01-23
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг шүүхэд шилжүүлэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан галд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2025-01-22
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асны гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт хийлээ.
2025-01-21
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч П.Батчулууныг хоёр жил зургаан сар хорихоор болов
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-01-21
“Эрдэнэс Тавантолгой”-н дахиад нэг албан тушаалтанд ял оноолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Адъяад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцлээ.
2025-01-21
“Зөрчлийн тухай хуулийг илт буруу тайлбарлаж, Б.Баярбаатарыг баривчилсан”
“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд иргэн Б нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ зүй бус үг, хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
2025-01-13
Авлигаар олгосон газрыг АТГ-ын ажлын үр дүнд төрд авснаар эмнэлэг барихаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд шавыг нь тавилаа. Зураг төслөөс нь харвал маш том газарт олон машины зогсоол бүхий том цогцолбор “болсон” нь илт. Уг бүтээн байгуулалт өрнөх Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн ойр орчмын газруудад олон айл эзэн сууж, төрийн мэдэлд газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
2025-01-10