Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн эрийг шилжүүлэн авчрав
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг цагдаагийнхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд өчигдөр шилжүүлэн авлаа. ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна
2024-05-01
Аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн иргэн гэмтжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 45 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 80 нь гал түймэр,19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл найман удаа гарсан бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл хоёр удаа бүртгэгдсэн аж
2024-04-30
Хэргээ шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон залууг БНСУ-аас хүлээн авчээ
Эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргон зугтаж БНСУ-д бүгж байсан Э.Т гэх залууг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хүлээн авчээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн онд шилжүүлсэн байсан ч 2023 оны арванхоёрдугаар сард хилээр гарч явсан аж
2024-04-30
АМГТГ-ын албан тушаалтнуудын хэргийг шүүх хэзээ шийдэх бол
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Тус газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгний хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл өдгөө АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ
2024-04-30
Бага насны хүүхэд угаартаж, нас баржээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
2024-04-25
Нүүрс тээврийн автомашин шатаж, нэг иргэн нас барлаа
Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын харьяа, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход нүүрс тээврийн автомашины зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраасан аж. Харамсалтай нь, тус автомашины бүхээгт 45 настай эрэгтэй нас барсан байжээ. Тиймээс хэргийг шалгуулахаар тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
2024-04-24
2022-2023 онуудад 67 морины уралдаан болж, 231 хүүхэд мориноос унажээ
Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унаач 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй. 2022-2023 онуудад аймгийн хэмжээнд 67 удаагийн морины уралдаанд давхардсан тоогоор 8210 хүүхэд хурдан морь унаж уралдсан. Үүнээс мориноос унасан 231, хөнгөн бэртсэн 76, бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн 19 хүүхдэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89 650 000 төгрөгийн олговор олгожээ.
2024-04-22
Шүүх яагаад Сүхбаатар аймгийн удирдлагад таслан сэргийлэх арга хэмжээ авах дургүй байна вэ
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. 2023 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сараас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй эл хэрэгт шүүгч нар ихэд нөлөөлж байгаа бололтой
2024-04-22
“Дарханы замын” хэргээс дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлах ёсгүй гэж үзэв
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, прокурорын хяналтад буцаалаа
2024-04-22
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт торгох ял оноосон нь үндэслэлгүй гэв
Уг хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунаас гадна Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсон.
2024-04-22