Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улсын хэмжээнд төл бойжилт 98.7 хувьтай байна

Газар тариалан, мал аж ахуйн салбарын эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ноос танилцууллаа. Тодруулбал, нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 21.8 мянган га-гаар буюу 3.9 хувиар өссөн байна.
2026-07-21

 Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжлийн үе тохиож байна

 Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжлийн үе тохиож байна
2026-07-21

Өмнөговь-Мацумото чиглэлийн анхны нислэгээр 80 гаруй жуулчин ирэв

Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”-ийнхэн энэ сарын 18-нд амжилттай үйлдэж, 80 гаруй жуулчин өмнийн их говьд аялахаар иржээ. Даланзадгад сумд 19.00 цагт салхи, шороон шуургатай, бороо хавсран орсныулмаастухайн нислэг цаг агаарын хүндхэн нөхцөлтэй тулгарсан ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн манай онгоц 20:18 цагт “Гурвансайхан” нисэх буудалд амжилттай газардсан байна.
2026-07-20

“МИАТ 70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийн ойгоо тохиолдуулан “Монголшуудан” ХК-тай хамтран “МИАТ70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргажээ.
2026-07-20

Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллагыг Шанхайд байгуулжээ

БНХАУ-ын Шанхай хотноо 29 улсын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт хуран цугларч, Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу тус байгууллага нь Шанхай хотод төвтэй, биедаасан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм.
2026-07-20

Физикийн олон улсын олимпиадад манай сурагчид түүхэн амжилт үзүүллээ

Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
2026-07-20

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхэн үеийн төлөөлөгч

Сэтгүүлч эмэгтэй Дороти Килгаллений үхэл 60 гаруй жил нууцаа хадгалсаар иржээ. Эрнест Хемингуэй түүнийг бүх цаг үеийн шилдэг сэтгүүлч гэж нэрлэсэн байдаг. Түүний найз нөхрөө гэж үзэж байсан хүмүүсийнх нь дотор мафийн бүлгийн толгойлогч, Төрийн тэргүүн ч байж. Тэдний нэг нь болох Килгаллен нь Жон Кеннедигийн үхлийг онцгой шамдан мөрдөж, дэлхий дахинд нэгэн шуугиан тарьсан мэдээлэл хүргэхийг хүссэн ч хувь тавилан, эсвэл үл мэдэх гэмт хэрэгтэн өөрөөр шийдчихсэн аж.
2026-07-20

Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
2026-07-20

Оршуулгын тухай хуулийг боловсруулан батлах өргөдөлд 18 мянган иргэн гарын үсэг зуржээ

Оршуулгын тухай хуулийг боловсруулж, батлуулах тухай нийтийн өргөдөлд өчигдрийн байдлаар 18 мянга гаруй иргэн цахимаар гарын үсэг зуржээ. Уг санаачилгыг иргэн Д.Гансаруул УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” системд байршуулсан бөгөөд төлөвлөөгүй газарт бунхан, хашаа барихыг хориглож, эл үйл ажиллагааг нэгдсэн эрх зүйн зохицуулалттай болгох шаардлагатай гэж үзсэн байна.
2026-07-20

Үер, усны аюулаас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Үүний хүрээнд Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангаас Сонсголон чиглэлд, мөн Тэрэлж, Хэрлэн голын дагуух бүсэд завь, морь, цахилгаан мотоциклтойхөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр ажиллуулж байна. Түүнчлэн агаараас дрон ашиглан нөхцөл байдлыг тандаж буй юм.
2026-07-20

Хүчтэй салхинд барилгын төмөр хашаа нурж, иргэдийн эд хөрөнгөд хохирол учрууллаа

Хүчтэй салхинд барилгын төмөр хашаа нурж, иргэдийн эд хөрөнгөд хохирол учрууллаа
2026-07-20

Монгол, Германы хамтарсан экспедиц ховор амьтдыг судалж байна

Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.
2026-07-20

317 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэг нь гурван хүний аминд хүрчээ

317 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэг нь гурван хүний аминд хүрчээ
2026-07-20

Гаалийн байгууллага энэ оны эхний хагаст 2047 зөрчил илрүүлжээ

Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 2047 зөрчил илрүүлэн шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 47.1 хувийг татвараас зайлсхийх, барааны үнийг бууруулж мэдүүлэх зэрэг зөрчил эзэлсэн бол 23.5 хувь нь хоригло­сон, хязгаарласан барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ. Илрүүлсэн зөрчлөөс 52 нь эрүүгийн шинжтэй тул хууль хянал­тын байгууллагад шилжүүлсэн гэнэ.
2026-07-19

Хамгийн бага хур тунадастай 32 дахь сар тохиожээ 

Монгол орны хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сард 30.2 мм хур тунадас орсон нь 2025 оны мөн үеийнхээс 5.4 хувиар ахиу, олон жилийн дунджаас 14.7 хувиар бага үзүүлэлт болсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Ингэснээр 2026 оны зургаадугаар сар 1940 оноос хойших буюу сүүлийн 86 жилийн түүхэн дэх хамгийн бага хур тунадастай 32 дахь сар болжээ. 
2026-07-19

Нийслэлийн ногоон бүсийн 3500 га талбайд шавж устгана 

Улаанбаатар хотын ногоон бүс буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн санд өчигдрөөс хөнөөлт шавж устгах ажил эхлүүлснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгуулла­гынхан 2024-2025 онд хотын ногоон бүсэд хортон шавжийн болон өвчний эрсдэлийн судалгаа хийгээд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эрвээхэй голомтлон тархсаныг тогтоожээ.
2026-07-19

Омега-3 альцгеймерийн эрсдэлийг бууруулдаггүй

Сая сая хүн тархины эрүүл мэндээ хамгаалах зорилгоор омега-3 хэрэглэдэг ч шинэ клиник судалгаагаар загасны тос нь альцгеймер өвчний эрсдэлийг бууруулах нөлөөгүй нь тогтоогджээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачид альцгеймерийн өндөр эрсдэлтэй 55-80 насны 365 хүнийг хамруулсан хоёр жилийн хугацаатай түүвэр судалгаа, туршилт хийжээ.
2026-07-19

Өндөр орлоготой гэр бүлүүд хиймэл оюунд суурилсан боловсролыг илүүд үзэх болжээ 

Чинээлэг эцэг, эхчүүд уламжлалт боловсролын системээс татгалзаж, амьдрах ур чадвар, бизнес сэтгэлгээ, AI-д суурилсан сургалтыг сонгох нь нэмэгдэж байна. Үүнд хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлийг эрчимтэй өөрчилж буй нь голчлон нөлөөлж байгаа аж.
2026-07-18