Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өндөрсгөжээ
Элсэлтийн шалгалт хаяанд тулахтай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод байна. Сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түүнийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тогтоолоор баталж, жагсаалтыг танилцуулав.
2026-04-02
УИХ-ын дарга тодортол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдэх байв. Гэвч хууль санаач лагч болох Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж.
2026-04-02
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.
2026-04-01
Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01
Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино
Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01
Явган хүний замд байршуулсан гэрлийн 1000 шонг шилжүүлээд байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
2026-04-01
Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах өргөдлийг D-Parliament цахим системд өчигдөр иргэн Г.Төгөлдөр байршуулжээ. Тэрбээр албан тушаалын бү рэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй тул Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан дээрх өргөдлийг хаягласан байв.
2026-04-01