Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчийг телекамераар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна.
2026-02-26

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөв

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен уржигдар тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын Засгийн газрыг 2025 оны зун огцруулсны дараа ээлжит бус сонгууль явуулж, 38 настай Р.Йеттений тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан юм.
2026-02-26

Засгийн газар шинэ акт гаргахгүй бол “Ачит ихт” ХХК-д давуу байдал үүснэ

Засгийн газар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эдгээр компанийн хооронд байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох хүмүүст даалгасан байдаг.
2026-02-26

"Эрдэнэс тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.
2026-02-26

Өвлийн хүлэмжид анх удаа заг үрслүүлж, ургууллаа

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дөрвөн улирлын хүлэмжид мод бут, төмс, хүнсний ногоо тарьж ургуулан өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож буй билээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийнхөн Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг үрслүүлж, амжилттай ургуулжээ.
2026-02-26

Уул уурхайн компаниудыг Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлэхэд анхаарна гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Жулиа Хоггеттой уулзаж манай компаниудыг тус биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах боломжийн талаар ярилцжээ.
2026-02-26

Мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нь мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
2026-02-26

Эрчим хүчний компаниуд өнгөрсөн жил 190 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Монголын эрчим хүчний компаниуд 2024 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч 130 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Тэгвэл 2025 онд ч төрийн өмчийн эрчим хүчний компаниудын алдагдал нэмэгдэж, 190 орчим тэрбум төгрөг болохоор байгааг “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллээ.
2026-02-26

М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг дэд хороогоор хэлэлцэх нь

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн бүдүүлэг, ёс зүйгүй үг, үйлдэл хэрээс хэтэрч буйд олон нийт дургүйцэж, эгүүлэн татахыг шаардаж эхэлсэн. Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Ингэж л толгой дээр нь гараад суучихсан, намынх нь нэр хүндийг унагаж буй гишүүнтэйгээ “тэмцэх”- ээр шийдсэн бололтой. Учир нь Нара ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэглэгдэж гишүүн болсон юм.
2026-02-26

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг энэ онд өргөтгөнө

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөж буй аж.
2026-02-26

Цэргийн алба хаагчид цасанд боогдсон Халх гол сумын 50 гаруй малчдад тусалжээ

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХАЛХГОЛ СУМЫН 50 ГАРУЙ МАЛЧДАД ТУСЛААД БАЙНА
2026-02-26

Нийслэлийн төсвийг 2.2 их наядаар нэмж тодотгон, “Улаанбаатар трам” төсөлд 350 тэрбумыг “булна”

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар болж буй 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, уржигдраас хэлэлцүүлж эхлэв.
2026-02-26

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны асуудлаар Олон улсын валютын сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.
2026-02-26

Буйр нуурт “Приус-30” машин живж, нэг гэр бүлийн дөрвөн хүн энджээ

Цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбоотойгоор гол, нуурын толио болон мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр буй билээ. Гэсэн ч иргэд цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Дорнод аймгийн Буйр нуурт “Приус-­­30” маркийн автомашинтай зор­ чиж явсан нэг гэр бүлийн зургаан хүн мөс цөмөрсний улмаас осолдов.
2026-02-26

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих компанийг тавдугаар сард тодруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг сонгон шалгаруулах ажлын явцын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлжээ. Үүнийг хариуцсан ажлын хэсгийнхэн тавдугаар сард багтаан үр дүнгээ танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
2026-02-26

Мафийн боссын үхэл спортод нөлөөлөх үү

Мексикийн хамгийн хүчирхэг хар тамхины мафийн нэг болох Халискогийн шинэ үеийн босс Эль Менчог тус улсын арми өнгөрсөн даваа гарагт хөнөөв. Одоогоор Халиско мужид онц байдал зарлаад байна. Мужийн хэд хэдэн хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, сургуулиудыг хааснаас гадна оршин суугчдыг гудамжинд гарахыг нь хоригложээ.
2026-02-25

Домгуудын хариу тулаан болно

Мэргэжлийн боксын амьд домгууд болох Мэнни Пакьяо, Флойд Мэйведер Жуниор нар ирэх есдүгээр сарын 19- нд АНУ-ын Лас-Вегас хотын Sphere ордонд тулалдахаар болжээ. Эл тулааныг Netflix шууд дамжуулах юм.
2026-02-25

М.ШАЙДОРОВ: Олимпын аварга болсноо мэдээд шоконд орсон

Казахстаны уран гулгагч Михаил Шайдоров эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр, энэ удаагийн өвлийн олимпын наадмын томоохон дуулианы эзэн болсон. Түүнтэй tengrinews.kz-ийн хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
2026-02-25