Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Ноогт нуурт “Приус-30” загварын автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд живжээ. Ослын талаарх дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амийг аварсан байна.
15 цаг 3 мин
Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
Япон Улсад Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор Монголын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Айчи мужийн Нагоя хотод хөл тавьсан. Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн удирдлагад бэлтгэл базаасан Г.Ган-Эрдэнэ өчигдөр эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэн хувийн амжилтаа шинэчилж, мөнгөн медалийн болзол хангалаа.
15 цаг 33 мин
ЭМДС-гийнхан 11 хувийн эмнэлэгт нийт санхүүжилтийн дийлэнхийг олгожээ
Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Э.Батшугар, эл зөвлөлийн гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмий нхамгааллын сайд Т.Аубакир нарт Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зөвлөмж хүргүүллээ.
16 цаг 33 мин
Бор-Өндөрийн Засаг дарга асан П.Чинбатыг дахин шалгаж дуусжээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг, “Амейртроп” ХХК-ийн захирал Л.Отгонбаатар, иргэн Ц.Наранцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тэдэнд холбогдох хэргийг уг нь тус газрын мөрдөгчид 2024 онд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон ч буцаасан аж.
17 цаг 3 мин
Тамирчдыг сэргээх “Олимп” баазын шинэчлэл 70 хувьтай байна
Монголын шигшээ баг, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хангуулах “Олимп” сэргэлтийн баазын засвар, шинэчлэлийн ажил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хангал сумд эхэлсэн. 100 гаруй тамирчин хүлээн авах боломжтой тус бааз нь Улаанбаатараас 460, Орхон аймгаас 42 км-ийн зайд оршдог.
17 цаг 13 мин
Байгаль орчинд учирсан 2.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлнэ
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангаас энэ аяны талаар тодрууллаа.
17 цаг 28 мин
Улсын хэмжээнд 48 баавгай устгасны тав нь аргагүй хамгаалалт байжээ
Хүрэн баавгайтай холбоотой дуудлага, нөхцөл байдлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ныхан мэдээлэл хийв. Энэ сарын 19-20-ны хооронд буюу 24 цагийн хугацаанд суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 14 дуудлага бүртгэгджээ. Нэг нь Улаанбаатарт бүртгэгдсэн ч хуурамч дуудлага байжээ.
18 цаг 3 мин
Шүүгч, дасгалжуулагчдын сургалтад манайхан хамрагдлаа
Азийн хөнгөн атлетикийн холбооноос эмэгтэй шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшний шүүгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Тайланд улсад сургалт зохион байгуулж буй. Эл сургалт нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны жендэрийн тэгш оролцоог дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд эмэгтэй шүүгчдийг 2027 онд болох (хүрэл түвшний) олон улсын шүүгчийн шалгалтад бэлтгэхэд чиглэжээ.
18 цаг 29 мин
Орон нутгийн замын хураамж 10 000 төгрөг болсныг цуцлуулахаар ажлын хэсэг байгуулав
Иргэн Э.Батбаяр “Орон нутгийн замын хураамж 10 000 төгрөг болсныг цуцлах” асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдөл санаачилж, үүнийг нь 33 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан билээ. Иймд УИХ-ын байнгын хорооны тогтоолоор нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
18 цаг 33 мин
Махны үнэ жилд дунджаар 50 хувиар өсөв
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Уржигдрын байдлаар улсын хэмжээнд хонины ястай мах кг нь 26 000, үхрийнх 34 500 төгрөгийн үнэтэй байсан нь жилд дунджаар 50 хувиар өссөн дүн болов. Түүнчлэн нэг кг нэгдүгээр зэргийн гурил 2540, цагаан будаа 5000, талх дунджаар 2900 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 1.8-8.1 хувиар нэмэгдсэн дүн аж.
19 цаг 3 мин
Олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 20-ний өглөө угтан авснаар түүний тус улсад хийх албан ёсны айлчлал эхлэв. Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт болсон тус уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа харуулын цэргүүд түүнд хүндэтгэл үзүүлэн жагсаж, захирагч нь айлтгал өргөсөн юм.
20 цаг 3 мин
Т.Өлзийжамсран хүрэл медалийн эзэн болжээ
Хонконгод болсон практик буудлагын “Аction аir handgun championship 2026” гар бууны олон улсын тэмцээнд 11 орны 410 тамирчин таван ангилалд оролцож, шилдгүүдээ шалгаруулав. Манай улсаас Монголын практик буудлагын холбооны гурван буудагч онч сорьж, классик ангилалд Т.Өлзийжамсран хүрэл медаль хүртсэн байна.
20 цаг 38 мин
“Мон-Атом”-ын захирал асан У.Энхтүвшинг юуны учир тагнуулынхан саатуулав
Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажиллаж байсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сард гурван хүнийг саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэдний нэг нь төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хуульч, эдийн засагч, иргэний нийгмийн манлайлагч, төрийн бодлогын зөвлөх У.Энхтүвшин (Эндрю) байсныг эх сурвалжууд хэлэв.
21 цаг 33 мин
NBA-гийн шинэ улирал эхэллээ
Сагсан бөмбөгийн спортын оргил лиг болох NBA-гийн 2026-2027 оны улирал өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн зун болсон үйл явдал, солилцоог ажиглавал “Дорнод” бүсэд сүүлийн жилүүдийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Учир нь плей-оффын найман эрхийн төлөө бодитоор өрсөлдөх багийн тоо энэ бүсэд хэдийн арав давжээ. Ирэх найман сарын турш сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татах “Дорнод” бүсийн гол өрсөлдөөн, хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлоё.
Уржигдар 18 цаг 00 мин
Хайртай муураа алдсан охин гээсэн зүйлээ олоход туслах аппликэйшн бүтээжээ
11 настай Х.Хувьзаяа охин хайртай муураа алдсаныхаа дараа гээсэн эд зүйл болон тэжээвэр амьтнаа олоход туслах “Аzzar.mn” сайт, “Аз” аппликейшнийг бүтээх санаа олжээ. Тэрбээр аав Э.Хишигбаярынхаа хамт уг аппликэйшнийг хоёр сарын хугацаанд хөгжүүлж, саяхан ашиглалтад оруулсан байна.
Уржигдар 17 цаг 30 мин
Бүх бүсэд олон жилийн дунджаас дулаарна
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)- аас энэ оны сүүлийн улирлын цаг агаар, уур амьсгалын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Үүнд дурдсанаар жилийн төгсгөлийн саруудад дэлхийн хуурай газрын бараг бүх бүс нутагт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай гэнэ. Ази, Европ, Хойд болон Өмнөд Америкийн нийт нутгаар агаарын температур ердийнхөөс өндөр байх магадлал 60-80 хувьтай гарчээ.
Уржигдар 17 цаг 00 мин