Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монголын баг “Robot Challenge 2025”-аас 18 медаль хүртлээ

Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
2025-08-21

Азийн залуучуудын наадамд тэмээний уралдааны шинэ төрөл нэмжээ

Азийн залуучуудын наадмыг өнөө жил Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулахаар болсон билээ. Аравдугаар сарын 22-31-нд гурав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд 45 орны 4000 гаруй тамирчин спортын 24 төрлөөр 253 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
2025-08-21

“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна. 
2025-08-21

Хүүхдийн хорт хавдрын 35 нэр, төрлийн эмийг үнэ төлбөргүй нийлүүлнэ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон, хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан орны нэг болсон билээ. Үүний хүрээнд албаныхан өчигдөр хуралдаж, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Манай улсад жил бүр хүүхдийн хорт хавдрын 120-140 тохиолдол бүртгэгддэг. Үүний 45-50 хувийг цус, тунгалгийн, 18 хувийг тархи, мэдрэл, 8-9 хувийг яс, зөөлөн эд, 20 хувийг бусад төрлийн хавдар эзэлдэг байна.
2025-08-21

Цэцэрлэгийн бүртгэлийн хариу өнөөдөр 14 цагаас хойш гарна

Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан.
2025-08-21

Оршуулгын үйлчилгээ эрхлэгч компаниуд холбогдох журам, стандартыг мөрдөхгүй байгааг илрүүлэв

Нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг мэдээллээ. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй долоо, хаагдсан оршуулгын газар зургаа байгаа аж. Улаанбаатар хотыг болон тойрсон оршуулгын газар энэ мэт олон буй учраас нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хянан шалгаж, үнэлгээ хийснийг тэрбээр хэлсэн.
2025-08-21

“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа

“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
2025-08-21

Төв Азийн орнуудын ойн асуудал хариуцсан сайд нар Монголд чуулж байна

Бүс нутгийн ойн менежмент, экологийн тогтвортой байдал, цөлжилттэй тэмцэх бодлогын асуудлыг хөндөж, хамтын шийдэл боловсруулах зорилготой Төв Азийн орнуудын ойн асуудал хариуцсан сайд нарын IV зөвлөлдөх уулзалт Дархан-Уул аймагт болж байна.
2025-08-21

Олимпод амжилт гаргах боломжтой тамирчдыг Монголын харьяат болох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ

Олимпод амжилт гаргах боломжтой тамирчдыг Монголын харьяат болох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ
2025-08-21

Улаанбурхан өвчнөөр 13371 хүн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371  болжээ.
2025-08-21

Улаанбаатарт 20-28 мм хур тунадас буулаа

Улаанбаатар хотод өчигдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүйг цаг уурын байгууллагаас өмнөх өдөр нь сэрэмжлүүлсэн билээ. Тэгвэл өчигдрийн 14.00 цагийн байдлаар усархаг бороо 11 аймгийн 78 сумын нутаг, нийслэлийг хамран орсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин өмнөх өд¬рийнхөөс 10 см-ээр нэмэгдсэн бол Хэнтий, Дорнодын нутаг дахь Улз гол үерийн аюултай түвшинд хүрчээ.
2025-08-21

ТҮЦ-ийнхэн хаачих вэ

“Мөнгөн завъяа”-гийн буюу олны нэрлэж заншсанаар “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын баруун хойд талд явган хүний зам дагуу жижигхэн модон ширээн дээр ус, ундаа, бохь, кофе, чихэр, хуурай, нойтон салфетка зэрэг ойр зуурын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн эгнүүлэн тавьсан нэгэн эмэгтэй сууна. Тэрбээр энд худалдаа эрхлээд 10 гаруй жил болж буй бөгөөд хоёр зээ охины хамт амьдардаг аж. ТҮЦийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард албадан ачсаны улмаас ийнхүү ширээ дэлгээд бараануудаа зарж буй гэнэ.
2025-08-21

Уул уурхайн салбарын 54 төсөлд 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Үүнд уул уурхайн 49 аж ахуйн нэгжийн 54 төсөлд нийт 4.1 их наяд төгрөг шаардлагатай байгааг дурджээ. АМГТГын кадастрын бүртгэлийн системд өмнөх оны жилийн эцсээр 1216 аж ахуйн нэгжийн 1759 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байж.
2025-08-21

Эмэгтэй улс төрчдийн нэр хүндийг унагагчид

Манай улсын түүхэнд анх удаа парламентын гишүүдийн 25 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог системээр зохион байгуулан, тойрогт нэр дэвших 78 хүний 30-аас багагүй хувь нь бүсгүйчүүд байх квот тогтоосон билээ. Мөн намын жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсийг заавал хүйсээр сөөлжүүлэхээр тусгасан. Хүйсийн тэгш эрхийг хангах талаар хууль, эрх зүйн орчиндоо ийм дэвшилт өөрчлөлт оруулсны үр дүнд өнөөдөр УИХ-д 32 эмэгтэй сууж байна. Тэдний 24 нь намын жагсаалтаар буюу автоматаар, үлдсэн найм нь тойрогт өрсөлдөн, иргэдийн шууд саналаар УИХ-ын гишүүн болсон юм.
2025-08-21

Агаарын чанарыг сайжруулах бүсэд хог шатаах, гүний ус ашиглах, зарим төрлийн дизелийн түлш худалдахыг хоригложээ

Засгийн газраас 2024 оны сүүлчээр баталсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нийслэлд шар болон ногоон бүс байгуулахаар тусгасан.
2025-08-21

Бороо орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2025-08-21

Тийболын ААШТ-ээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль зүүв

Японы Токушима хотноо энэ сарын 16-18-нд зохион байгуулсан тийболын 16 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг, тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн SK клубийнхэн алт, Сүхбаатар дүүргийн “Demons” клубийнхэн мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин нийслэлийн “Peak” клубийн баг, тамирчид хүрэл медаль хүртжээ.
2025-08-20

“Alibaba” худалдааны анхны хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүллээ

“Alibaba international” компани өнгөрсөн даваа гарагт “Accio agent” хэмээх 50 сая борлуулагчийн өгөгдөл, нэг тэрбум бүтээгдэхүүний мэдээлэл бүхий жижиг, дунд бизнесүүдэд зориулсан AI хөгжүүлснээ танилцуулав.
2025-08-20