Гаалын цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
2025-08-20
“Roblox”-ыг хэд хэдэн улсад хориглосон нь маргаан дагуулав
Тоглоомын “Youtube” гэгдэх “Roblox” платформыг дэлхийн хэд хэдэн улсад хориглоод байна. Өсвөр насныхан түгээмэл ашигладаг тус тоглоомын виртуал ертөнц хүчирхийлэл, зохисгүй агуулга бүхий контент нийлүүлж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн Катар, Турк, БНХАУ, Хойд Солонгос, АНЭУ, Индонез тэргүүтэй 10 улс бүрэн хориглож, зарим нь түр хязгаарласан аж.
2025-08-20
Уулчин Б.Гангаамаа Алтай таван богдын дээврийг цэвэрлэх санаачилга гаргажээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Гангаамаа цахим орчинд нэгэн уриалга гаргажээ. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших сүрлэг Алтай таван богдод аялж, авирахдаа уулсын үндсэн отогт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байхгүйгээс байгаль орчинд хор хохирол учирч буйг анзаарчээ.
2025-08-20
Математикийн олон улсын “VIMC-2025” олимпиадаас Монголын баг цом гардлаа
Математикийн бага, дунд ангиллын олон улсын олимпиадаас Монголын баг олон медаль зүүж, цом хүртсэн сайхан мэдээтэй. Тодруулбал, Вьeтнам улсын Да Нанг хотноо энэ сарын 14-18-нд зохион байгуулсан математикийн “VIMC-2025” олимпиадад манай улсаас нийт 32 сурагч оролцож, олон орны хүүхдүүдтэй өрсөлдөн, хувийн төрөлд есөн мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ.
2025-08-20
ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2025-08-20
Хээрийн бүсийн доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж байна
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн явцтай газар дээр нь танилцахаар олон улсын мэргэжилтнүүд иржээ. Тодруулбал, НҮБ, Байгаль хамгааллын олон улсын холбоо, Дэлхийн газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөгч энэ сарын 18-24-нд манай орны хээрийн бүсэд ажиллана.
2025-08-20
Ц.Мөнхтуяаг эгүүлэн татах саналыг АН-ын зарим гишүүн гаргана гэв
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эгүүлэн татах саналыг удахгүй болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын үеэр гаргахаа АН-ын гишүүн Ж.Отгонбаяр мэдэгдэж, цөөнгүй хүн дэмжихээ илэрхийлжээ. Ц.Мөнхтуяа АН-аас жагсаалтаар парламентад сонгогдсон юм. Багш мэргэжилтэй тэрбээр боловсролын салбарынхны эрх ашгийг төлөөлж ажиллахаа тунхагладаг.
2025-08-20
Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна
Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
2025-08-20
ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хэргийг дахиад шүүхэд шилжүүлэв
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахиад шилжүүллээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон билээ.
2025-08-20
Н.Баярхүү чансаа өндөр сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болжээ
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаач Н.Баярхүү археологийн салбарт чансаа өндөртэйд тооцогддог сэтгүүлүүдийн нэг “Journal of archaeological science: reports”-д бие даасан судалгааны өгүүллээ хэвлүүлжээ. Хяналт, шалгуур өндөртэй тус сэтгүүлд археологичид ихэвчлэн хамтарсан буюу олон зохиогчтой өгүүллээ хэвлүүлдэг гэнэ. Харин Н.Баярхүү эл сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болсныг МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат хуваалцлаа.
2025-08-20
“УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал асуух нь буруу”
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас Ерөнхий сайд Г.Занданшатарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбоотой асуулга тавьсан байна. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тэрбээр асуусан аж.
2025-08-20
Улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлно
2023 онд шинэчлэн баталсан, Аялал жуулчлалын тухай хуульд “Аялал жуулчлалын бүсийг улсын, орон нутгийнх гэж ангилж тогтооно” хэмээн заасны дагуу улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлох ажил үргэлжилж байна. Үүнийг ССАЖЗЯ-ны захиалгаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийнхэн хамтран гүйцэтгэж буй аж.
2025-08-20
Ахиу хэмжээний бороо орно
Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2025-08-20
“Дижитал детокс” үйлчилгээний эрэлт эрчимтэй өсөж байна
Ухаалаг утас, компьютер, интернэтээс тодорхой хугацаанд бүрэн татгалзаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд чиглэсэн “digital detox retreat” үйлчилгээний эрэлт дэлхий даяар нэмэгдэж байна. Үүнд ихэвчлэн хотын стресс, бухимдал, технологийн хэт хэрэглээндавтаж, ядаргаанд орсон, нойргүйдэлтэй, дундаас дээш орлоготой хүмүүс түгээмэл хамрагддаг гэнэ.
2025-08-19