“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” зохион байгуулна
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлаад буй. Мөн Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
2024-10-25
Амьтдын тухай номын тэмдэглэл хөтлөөрэй
“Азтай савар” төрийн бус байгууллага, “Номын ертөнц” клубийнхэн хамтран “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ. Тэд хамтран амьтдын тухай өгүүлдэг, шилдэг 50 номын жагсаалт гаргасан байдаг.
2024-10-25
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар 29 зөрчлийг шалган шийдвэрлэх, хянах эрхтэй
Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд УИХ-аар шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй билээ. Тус хуульд “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн заалтыг шинээр нэмсэн байдаг.
2024-10-25
Есөн сарын хугацаанд 699 мянган жуулчин хүлээн авчээ
Улсаар нь авч үзвэл, нийт зорчигчийн 26.9 хувь нь Хятад, 25.4 хувь нь Орос болон Өмнөд Солонгос, 3.2 хувь нь Япон, гурван хувь нь Казахстанаас иржээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад манай улсад ирсэн хятад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 61.5 хувиар өсөж, 49.2 мянгад хүрчээ. Үүний дараа БНСУ, Тайвань, Казахстан, Японы жуулчид эрэмбэлэгдэж байна.
2024-10-25
Хүний эрхийг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол явуулна
УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулна. Ж.Баярмаа нарын 22 гишүүн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол явуулах хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сарын 6-нд УИХ-д даргад ирүүлсэн юм байна. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооныхон хуралдаж, уг хяналтын сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах нь.
2024-10-25
Хамаарал бүхий этгээд гэдгээ ч мэдэхгүй Ч.Номин хууль тогтоолцож байгаа нь харамсалтай
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин хуулийг гууль болгож, үл ойшоож сурсан нэгэн бололтой. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж” зочид буудалд төсвөөс олон сая төгрөг төлж, үйл ажиллагаа зохион байгуулсан нь олны анхааралд байна. Хамаарал бүхий хүнийх нь нэр дээрх зочид буудалд татвар төлөгчдийн олон сая төгрөгийг шилжүүлэх гэж байсныг Ч.Номин мэдэхийн дээдээр мэдсэн нь лавтай. Гэтэл өнөөдөр арьсаа хамгаалан, надад хамаагүй хэмээн мэлзэж, ард түмнийг доромжилсон аястай үгс хэлж суугаа нь эмгэнэлтэй.
2024-10-25
Ерөнхий сайд Нетаньяхугийн гэр лүү пуужин харважээ
ХАМАС-ын хяналтад байдаг Газын зурвасын эрх баригчдын мэдээлснээр саяхны нэг шөнө Бейт-Лахия хотод Израилын өгсөн цохилт 90 шахам хүний амь хөнөөсний дотор хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. 40 гаруй хүн шархадсан, нуранги дор бас олон хүн дарагдсан байна. Израилын арми буюу ЦАХАЛ-ын баримтаар бол сүүлийн өдрүүдэд агаарын цэргийн хүчин нь Газын зурвас хийгээд Ливаны 175 орчим байнд цохилт өгчээ.
2024-10-24
"Эрүүл насжилт"-ын 10 жилийн бодлого, стратеги танилцуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулсан “Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжье” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
2024-10-24
“Сэргээн нутагшуулсан зэрлэг тахь зөвхөн Монголд бий”
Монгол орны говь талын өргөн уудам нутагт олон зууны турш тархан байршиж асан тахь адуу XIX зууны эхээр зөвхөн Алтайн баруун бэл, Зүүнгарын говийн урд хэсэг Байтаг богд, Хавтаг, Тахийн шар нурууны ар хөндийн өргөн талд сүргээрээ амьдарч байжээ.
2024-10-24
Б.ГАНБОЛД: Бүтээл туурвиж, олны “өгөөш” болж буйдаа туйлын баяртай байна
Хүний далдын далд амтлах сан гэж хүсэх бал бурам, холуур л тойроосой гэх айдас, хүсдэг ч үйлдэж эс чадах танхайрлыг жишим ч үгүй дэлгэж, олны алга ташилт, хараалыг зэрэгцүүлж “буулгадаг” нэгэн өөдөөс минь харан сууж байна. Хүний амьдралын зовлон бэрхшээл, асуудал хэзээ ч барагдахгүй. Тиймээс уран бүтээлчдэд туурвих өнцөг, хөндөх сэдэв хэзээ ч мундахгүй биз. “Орхидос”, “Намаг”, “Хоёр амь”, “Улаан дөрвөлжин”, “Тэнгэрийн андгай”, “Пагмадулам” зэрэг 10 гаруй кино найруулаад буй Б.Ганболдтой ярилцсанаа уншигч танд хүргэе.
2024-10-24
“Намрын үдшийн галерей”-г маргааш нээх нь
Түүнчлэн дүрслэх урлагийн уран бүтээлчид “Ажлын байрандаа” гэх сэдэвт фото зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ урлагийн боловсрол олгох 10 гаруй хөтөлбөр бэлтгэсэн аж.
2024-10-24
Монгол орны биологийн төрөл, зүйлүүдийг “Улаан данс”-ны шалгуураар үнэлнэ
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сээр нуруутан амьтдыг “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө багтаасан байдаг.
2024-10-24
9773 га талбайг нөхөн сэргээжээ
Засгийн газар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлж, уул уурхайн олборлолтын нөлөөгөөр эвдэрсэн 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд эл зорилтыг давуулан биелүүлээд буйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газраас мэдээллээ.
2024-10-24
“Төрийн байгууллагын бүх нэгжид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ажиллуулна”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг 90 орчим байгууллага нэгдэж, тэгш, хүртээмжтэй нийгмийн оролцоог хангах зорилготой нэгдсэн чуулганыг арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгуулах аж. Энэ талаар “Хуралдай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээ” төрийн бус байгууллагын гишүүд өчигдөр мэдээлэл өглөө.
2024-10-24