Э.Аялгуу мөнгөн цом гардлаа
Казахстаны Алматы хотод зохион байгуулсан дэлхийн ширээний теннисний өсвөр үеийнхний нээлттэй тэмцээнд Монголын 17 тамирчин дасгалжуулагч, ОУХМ Б.Должинзуу, Б.Одболор нарын удирдлагад өрсөлдсөн. Тэднээс Э.Аялгуу 11 хүртэлх насныхны ангилалд зургаан тоглолт өрнүүлснээс тав хожиж, нэг ялагдсанаар дэд байрт шалгарч, мөнгөн цом гарджээ
2024-08-05
Олон улсын шүүгчдийн сургалт зохион байгуулж байна
Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн энэ сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус холбооны шүүгчид бэлтгэлээ базааж буй. Дээд лигийн тоглолтын өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны шүүгчдийн онол, практик, фитнес сургалт Монголд үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг ОУХБХ-ны туршлагатай сургагч багш Мохамед Розали Баг Яакүб, техникийн багш Видьяа Хабиба Бинти Шамсури, БНХАУ-ын фитнесийн багш Жан Лин Лин нар удирдан явуулж байгаа
2024-08-05
Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй тодорлоо
Энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Сент-Люси улсын гүйгч Ж.Альфред түрүүлж, улсынхаа түүхэнд олимпоос анхны медалийг хүртлээ. Тэрбээр финалд 10.72 секундийн амжилт үзүүлсэн. Тэгвэл мөнгө, хүрэл медаль хүртсэн АНУ-ын гүйгч Ш.Ричардсон, М.Жефферрсон нартус бүр 10.87, 10.92 секунд хурдалжээ. Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй хэмээх алдрыг өөрийн болгосон Жюльен олимпын аварга болсныхоо дараа ийнхүү ярьсан байна.
2024-08-05
Алдалгүй үзэх ёстой финалууд
Спорт сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн эхэллээ. Шилдэг тамирчдын супер өрсөлдөөн, магадгүй дэлхийн дээд амжилтыг ч бид ирэх өдрүүдэд үзэх боломжтой. Ингээд хөнгөн атлетикийн заавал үзэх ёстой финалуудыг товч танилцуулъя.
2024-08-05
Браво, Леон
Л.Маршан долоодугаар сарын 31-ний лхагва гаргийн 20.42 цагт “Paris la defense arena” усан бассейны усан замын хананд гараа хүргэснээр энэ өдрийн хоёр дахь, дөрөв хоногт гурав дахь алтан медалиа хүртэх болзол хангалаа. Тэрбээр алтан медаль бүрээ олимпын дээд амжилт тогтоож хүртсэнийг нэмж дурдах нь зүйтэй болов уу.
2024-08-02
Олимпын наадмын тав дахь өдрийн“одод”
МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ БНХАУ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Усанд сэлэлтийн хамгийн сонирхолтой төрөл болох 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн дээд амжилт тогтоосон (46.80 секунд) 19 настай Пань Жаньлэгийн гайхалтай ялалтын ачаар БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд олимпын эхний өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Японы баг тамирчдын өмнө бичигдэх болов
2024-08-02
Агуу Марта болчимгүй үйлдэл гаргалаа
Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испани, Япон, Нигерийн багтай нэг хэсэгт багтсан бразил бүсгүйчүүд хасагдах шатанд шалгарах боломжгүйд хүрээд байв. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтдоо Испанийн багт 2:0-ээр ялагдсанаар тун хүнд байдалд орсон. Гэвч тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр багийн нэг болсноор хасагдах шатанд “азаар” шалгарсан юм.
2024-08-02
Э.Батнайрамдал жагсаалтыг тэргүүлж байна
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан УАШТ-ий чансааны оноо олгох зургаан цуврал буюу “Мастер ралли” уралдааны дараах байдлаар шилдэг 15 тамирчин жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Тэднээс 50 дугаартай, спортын мастер, улсын аварга Э.Батнайрамдал бусдыгаа хошуучилж, тэргүүн байрт бичигдлээ. Түүний ард 68 дугаартай, “Аваргууд” клубийн тамирчин Ш.Гомбодорж, 12 дугаартай, “VX motors” клубийн Б.Ган-Од нар нэхэж буй. Архангай аймагт өнгөрсөн сарын сүүлчээр болсон “АРА мастер кросс” тэмцээний оноог нэгтгэн дүгнэсний дараа долоон цуврал уралдааны шинэчилсэн чансааг танилцуулах нь.
2024-08-02
Ах, дүү таеквондоч бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ
Өнгөрсөн сарын сүүлчээр болсон бүх Японы улсын аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний залуучуудын ангилалд тус улсад амьдардаг Т.Тэмүүлэн хэмээх монгол тамирчин түрүүлжээ. Тэрбээр олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд өмнө нь эл тэмцээний өсвөр насны ангилалд хоёр удаа түрүүлж байсан бол энэ удаа залуучуудынхад алтан медаль хүртсэн байна
2024-08-01
Даамчид “Дэлхийн цом”-д оюунаа сорих нь
Монголын даамын холбооноос энэ сард болох100 буудалт даамын тэмцээний хуваарийг танилцуулжээ. Юуны өмнө өнөөдрөөс залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дээрх холбооноос зохион байгуулж эхлэх нь. 19 болон түүнээс доош насны тамирчид өрсөлдөх тус тэмцээн маргааш дуусах аж. Дараа нь өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий сорилго тэмцээнийг Монголын даамын холбооноос энэ сарын 3-5-нд зохион байгуулах юм байна
2024-08-01
Израилчуудын аминд заналхийлэв
Амь насанд нь заналхийлсэн 15 захидлыг Израилын баг тамирчид хүлээж авсан учир Францын хууль сахиулагчид үүнийг мөрдөн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар жүдоч, олимпын наадмын нээлтийн ёслолд Израилын Төрийн далбааг барьсан П.Пальчик, усанд сэлэгч М.Амир Черути нар ийм захидал хүлээж авсан нь тодорхой болоод байна.
2024-07-31
Украин тамирчны гэнэтийн медаль
Парисын олимпоос Украины багийн эхний медалийг туялзуур сэлмийн нэрт тамирчин О.Харлан хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сэйбрийн ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм. Украин тамирчин БНСУ-ын Чой Сэ-Бинд 11:5-ын харьцаатай хожигдож байсан ч “барьж”, 14:15-аар ялснаар олимпоос гурав дахь хүрэл медалиа хүртэв. Үүнээс гадна түүнд ДАШТ-ий дөрвөн алтан медаль, 2008 оны олимпоос багийн төрөлд хүртсэн алтан медаль бий.
2024-07-31
Парисаар тэнэсэн учир шигшээ багаасаа хөөгдөв
Зарим тамирчин олимпын наадмын үеэр өөрийн тав тухын үүднээс тамирчдын тосгонд амьдардаггүй. Уг нь ихэнх тамирчин заавал шигшээ багтайгаа хамт байх ёстой. Тэгвэл Бразилын усанд сэлэлтийн шигшээ багийн удирдлага усанд сэлэгч А.Каролина Виейраг гэрт нь хариулах шийдвэр гаргасан байна. Учир нь тэрбээр шигшээ багийн тамирчин, найз залуу Г.Сантосын хамт дасгалжуулагчдаасаа зөвшөөрөл авалгүйгээр шөнийн Паристай танилцахаар нууцаар гарч зугаалсан аж.
2024-07-31