ТАНИЛЦ: П.Орхон нар олимпийн эрхээ гардлаа
Эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд П.Орхон, С.Цэрэнчимэд нар өрсөлдлөө. Их шөвөгт өрсөлдсөн тэднээс эцсийн дүндээ 8:7-гор гавьяат тамирчин П.Орхон ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
2024-01-15
Өвлийн триатлоны анхны тэмцээн боллоо
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, Өвлийн триатлоны анхдугаар тэмцээнийг өчигдөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд явуулжээ.
2024-01-15
Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөө болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэнэ
Монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Хүүхдийн ордон хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэх болж байгаа юм.
2024-01-12
“Доха-2030”-д багаа амжилттай оролцуулахаар Катар Улстай хамтран ажиллана
Монголын үндэсний олимпын хорооноос “Доха-2030” Азийн наадамд тамирчдаа амжилттай оролцуулахаар тус улсын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болжээ. Катар Улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан туршлагатай. Тухайлбал, 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны “Дэлхийн цом”-ыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил тэнд усанд сэлэлтийн ДАШТ болно.
2024-01-11
Г.Лувсандорж шилдгээр шалгарч, Э.Тэмүүжин мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлэв
Холбоодын нэгдсэн УАШТ-ий төрөлд энэ жил анх удаа снүүкер биллиардыг оруулжээ. Уг төрлийн тэмцээн энэ сарын 23-25-нд болох юм. Тус тэмцээнд эмэгтэйчүүдээс Ази тивийн болон ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа, мөн ОУХМ Ш.Энхцэцэг нар оролцохгүй. Тэд Бельги улсад ирэх долоо хоногт эхлэх “Woman’s оpen” олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдөх юм байна. Манай хоёр тамирчин үргэлжлүүлээд Албани улсад энэ сарын 29-нд, мөн ирэх сарын 3-11-нд зохион байгуулах мэргэжлийн тамирчдын “WSF-champion¬ship-2024” тэмцээнд өрсөлдөх нь.
2024-01-11
Холбоодын нэгдсэн УАШТ мөсөнд авиралтын төрлөөр эхэллээ
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй, Монголын спортын холбоодын нэгдсэн УАШТ-ий салхийг мөсөнд авиралтын тамирчид өчигдөр хагаллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хурд” авиралтын талбайд хоёр өдөр үргэлжилж, аваргуудыг тодруулах эл тэмцээнд орон нутгийн шилдгүүд ч оролцохоор иржээ. Өмнө нь оролцогчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг байсан. Тэгвэл энэ удаа сонирхогчдын төрөл (+18, +45 нас) нэмэгдсэн байна.
2024-01-10
Чөлөөт бөхийн УАШТ нэгдүгээр сарын 10-нд эхэлнэ
Чөлөөт бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 10-ны өдөр эхэлнэ. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээн нь олимпын жилд болж буй гэдгээрээ онцлог.
2024-01-08
Багууд хагас шигшээд ширүүхэн тэмцэл өрнүүлэх нь
Аль багийнхан аваргаар тодрох нь одоогоор тодорхойгүй. Харин хагас шигшээд өрнөх өрсөлдөөнөөс тэдний аль нь “одтой” байх нь харагддаг. Эрэгтэйчүүдээс хүснэгтийг “Натур мед толун” багийнхан тэргүүлж, “Өмнөговь шанх транс”, “Хасу мегастарс, “Тэнүүн огоо”-гийн тоглогчид хагас шигшээд шалгарсан тул тоглолтоо үргэлжлүүлнэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл эрчим” багийнхан хүснэгтийн эхэнд бичигдэж, аваргаа хамгаалан тоглох нь тодорхой болжээ. Тэдэнтэй “Тэнүүн огоо”, “Хилчин”, “Ховд ижил Алтайн барс”-ынхан хагас шигшээд гал гарсан ширүүхэн “тэмцэл” өрнүүлэх нь.
2024-01-04
Монголд мөсний загасчлалын ДАШТ болно
Тэмцээнд 14 багийн 80 гаруй тамирчин өрсөлдөв. Хамгийн том загас барьсан тамирчид олгодог шагналыг “Донпабло” багаас Ө.Ганзориг 811 гр алгана загас барьснаараа хүртсэн байна. Хувийн дүнгээр “Про-40” клубийн Б.Мөнхтөр аварга боллоо. “Хангай” клубийнхнээс Б.Түвшинбаяр энэ удаа удаалж мөнгө, “Дархан”-аас Д.Амгалан хүрэл медалийн эзэн болжээ. Багийн дүнгээр “Дархан”-ыхан тэргүүлж, “Чоно” клубийнхэн удаалан, “Хөх тул”-ынхан III байрт шалгарав.
2024-01-04
Их мастер Т.Мөнхзул шатрын түүхэнд том амжилт гаргалаа
Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, Каисса клубын шатарчин Их мастер Т.Мөнхзул түргэн буюу блиц төрөлд шагналт 4-р байрт шалгарсан байна.
2024-01-01
Байгаль-бидний эзэн
1953 онд болсон тэр авиралт өрсөлдөөн бий болгож, олон хүн тэдний араас явжээ. Энэ онд гэхэд авирах улирал эхэлсэн эхний арав хоногт Эверестийн 8849 метр өндөр оргилд 500 хүн гарсан байх юм. Эверестийн оргилд ийм олон хүн богино хугацаанд гарсан нь өнөө цагийн технологийн шинэ боломж, холбоо харилцааны хөгжил дэвшилтэй яалт ч үгүй холбоотой юм. Тэгвэл Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нарын үед орчин үеийн ямар нэг төхөөрөмж, сансрын холбооны утас гэж байсангүй. Британийн энэ багийн амжилтын тухай мэдээ Непалаас гурав хоногийн дараа Лондонд хүрсэн гээд бод.
2023-12-28
Ажилгүйдлийг тэргүүлэгчид
Хөл бөмбөгийн топ лигүүд эхлээд удаж байгаа боловч маш олон тоглогч одоо болтол ажилгүй суусаар байна. Тэд дундаас удахгүй ямар нэг багт очих боломжтой шилдэг тоглогчдыг танилцуулъя.
2023-12-27
Залуучуудын өвлийн олимпод оролцох эрх авчээ
Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 5-р сургуулийн 11а ангийн сурагч Ж.Уянга 2024 онд Солонгос улсад зохион байгуулагдах "Залуучуудын өвлийн олимп"-д гүйлтийн цанын төрөлд оролцох эрхээ авсан байна.
2023-12-23
“Парис-2024” Олимп, Паралимпийн долоон эрх аваад байна
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид 151 медаль хүртэхдээ 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын долоон эрх авсан. Жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг ирэх онд зарлах юм.
2023-12-19