“Лос-Анжелес лейкерс” цуглуулгаа нэмлээ
Энэ улиралд анх удаа зохион байгуулсан улирлын дундах тэмцээний аваргаар “Лос- Анжелес лейкерс” баг тодорсон билээ. Тус баг эл түүхэн ялалтаа тэмдэглэж ордондоо тусгай баннер байрлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь“Лейкерс”-ийн 17 удаагийн аваргын баннераас ялгаатай байх бөгөөд энэ сарын 18-нд болох “Нью-Йорк никс”-ийн эсрэг тоглолтын их завсарлагаар ордондоо байрлуулах аж. Улирлын дундах тэмцээний финалд тэд “Индиана”-г 123:109-ийн харьцаатай ялсан юм. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Лейкерс”-ийн лидер Л.Жэймс тодорлоо.
2023-12-13
Учраадаа халдсан сумын зааныг 100 мянган төгрөгөөр торгожээ
Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сарын 18-нд болсон сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр гарсан зөрчлийн шинжтэй үйлдэлд хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцжээ. Тодруулбал, тус барилдааны гурвын даваанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын заан Г.Ганбат Дундговийн Дэрэн сумын харьяат залуу бөх Т.Мөнгөн-Эрдэнэтэй барилдаж, давсныхаа дараа дээрээс нь өвдөглөж, биед нь халдсан юм. Энэ зөрчилд нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсгийн хүний биед халдсан гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Эл үйлдэлд нь МҮБХ-ны дүрэм журмын дагуу барилдах эрхийг нь нэг жилээр хасаад буй билээ.
2023-12-13
Олимпын танхим байгуулжээ
Үүний хүрээнд бид өнгөрсөн хоёрдугаар сард уг танхимыг байгуулах ажлаа эхлүүлж, хамт олныхоо хөдөлмөрийн үр дүнд өдгөө ашиглалтад орууллаа. Манай сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй учраас тэдэнд зориулан үйлчилгээний хүртээмжээ сайжруулах шаардлага тулгарсан. Тухайлбал, олимпын бэлгэ тэмдгүүдийг бүгдийг нь 3D баримлын шавраар бүтээж, тус бүр хоргонд байрлууллаа. Тэмцээнд оролцож байсан шагналаа ч жаазалж тавьсан. Энэ танхим спорт сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Биеийн тамирын дээд сургуулиудын оюутнууд болон бусад сургуулийн сурагчид ч ирж уг танхимд хичээллэдэг. Олимпын бүх түүхийн мэдээллийг 100 хувь өгч чадахуйц танхим болсон гэж бодож байна. Тухайлбал, олимптой холбоотой бүх мэдээллийг аппликэйшнээс мэдэх боломжтой. Үүнд олимп зохион байгуулсан бүх орны танилцуулга, газар зүйн байрлал, хүн ам, түүнд манай улсаас хэдэн тамирчин оролцсон зэрэг мэдээллийг багтаасан” гэв.
2023-12-13
Монголын IHC баг ДЭЛХИЙН АВАРГА боллоо
PUBGM тоглоомын ДАШТ-нд Монголын IHC баг "Pubg mobile" төрлөөр дэлхийн аварга болж, 400 мянган ам.долларын шагналын эзэд боллоо. Турк улсад гурван өдрийн турш үргэлжилсэн тулаанаар нийт 142 оноо цуглуулж чадсан бөгөөд топ дөрвөн багийн гурав нь Монголын баг тамирчид байгаа юм.
2023-12-11
Монголын Улсын сагсчид АЛТАН медаль хүртлээ
Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x Invitational Champion" тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.
2023-12-11
Манай пара тамирчид алт, хүрэл медалийн эзэд боллоо
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Өнөөдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв.
2023-12-06
К.РОНАЛДУГИЙН бишрэм үйлдэл
Тоглолтын хоёр дахь минутад К.Роналду эсрэг багийн торгуулийн талбайд өрсөлдөгчтэйгөө мөргөлдөж унасан байна. Шүүгч тэр даруй торгуулийн цохилт заасан ч португал тоглогч торгуулийн цохилтыг болиулахаар талбайн шүүгчийг ятгаж эхэлсэн байна. Шүүгч түүний хүсэлтийг харгалзан үзээд бичлэг ухрааж үзсэний эцэст үнэхээр алдаа байгаагүй учир шийдвэрээ өөрчилжээ. Сонирхолтой нь, баг нь илт давуу ялаагүй, тоглолтын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй мөчид К.Роналду ийм үйлдэл гаргасан юм. “Персеполис” баг Ираны лигт зургаадугаарт байрт бичигдэж буй ч дутуу тоглолтууддаа хожвол хоёрдугаарт орох боломжтой. Тус баг өнгөрсөн улиралд улсынхаа аваргаар шалгарсан юм.
2023-11-30
Их говийн нутгаар 500 км явган алхжээ
Их говийг туулж, эрчит салхийг сөрөн 11 өдрийн туршид үргэлжилсэн 500 км-ийн явган алхалтын хөтөлбөрт Дорноговь аймгийн алхагчдаас гадна Хөвсгөл, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос төлөөлөл оролцсон ажээ. Багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ ахлагчтай Ж.Тулга, Т.Хишигтогтох, Ц.Дэлгэрсуурь, М.Нямсүрэн, Н.Мөнхтуяа, Ц.Мөнхзул, Х.Бямбадорж нар багтав.
2023-11-27
Жүдо бөхийн 2023 оны сүүлийн их дуулга Токиод болно
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох Их дуулга эхлэхэд тав хоног үлдлээ. Тус тэмцээнд 88 орны нийт 539 (эрэгтэй 322, эмэгтэй 217) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин зодоглоно.
2023-11-27
Т.Тэнүүн дэлхийн хошой аварга боллоо
Ой тогтоолтын Олон Улсын Холбооноос зохион байгуулсан “Ой Тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”- д Монгол, Герман, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
2023-11-27
Б.Бат-Өлзий түрүүлж, О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ
Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд О.Хангай, Ц.Бямба-Отгон, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд хүч сорилоо.
2023-11-26
Г.Хишигсайхан олон улсын марафонд түрүүллээ
Түүнчлэн Катарт зохион байгуулсан насанд хүрэгчдийн “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ-д 25 дугаар байр эзэлсэн. Тухайн үед Г.Хишигсайхан 41 орны 71 тамирчинтай өрсөлдөхдөө 42 км замыг хоёр цаг 56 минут15 секундэд туулж байв. Тус тэмцээн түүхэнд байгаагүй халуун бүгчим, цаг агаарын хүндхэн нөхцөлд болсон бөгөөд гурван цагаас богино хугацаанд замаа дуусган барианд орсон 32 тамирчны тоонд тэрбээр багтсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард өмнөд хөршийн Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд улсаа төлөөлж оролцохдоо VII байрт шалгарсан билээ.
2023-11-24
Азийн танхимын болон тулааны спортын наадам зохион байгуулна
Сонирхуулахад, Азийн танхимын спортын анхдугаар наадам Тайландад 2005, Макаод 2007, Вьетнам улсын Ханой хотод 2009 онд болсон юм. Тэгвэл Азийн тулааны спортын наадам Тайландын Бангкок хотод мөн тэр жил давхацсан. БНСУ-ын Инчон хотод 2013 онд хоёр наадмыг анх удаа хамтад нь зохион байгуулсан түүхтэй. Туркменистан улсын Ашхабат хотод 2017 онд болсон Азийн танхимын болон тулааны спортын V наадамд манайхаас спортын 12 төрөлд 72 тамирчин оролцож, таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилттай.
2023-11-23
Бөхчүүдийн барилдааны дүрэмд өөрчлөлт орох уу
Монголын үндэсний бөхийн холбооны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурлаар улсын баяр наадамд мөрддөг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлдэг Монгол бөхийн барилдааны дүрмийн заалтуудыг хэлэлцүүлсэн. Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгджээ. Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхоор дэмжжээ. Ингэснээр дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад хүргүүлж, нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
2023-11-23
Э.Даариймаа “Дэлхийн цом”-д түрүүллээ
БНХАУ-ын Лишуй хотод болсон, зуун буудалт даамын “Дэлхийн цом”-ын цувралын нэг болох “Xingqiu cup” тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдсөн. Манайхаас охидын ангилалд I сургуулийн сурагч, “Ирээдүй” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа түрүүлж аварга боллоо. Мөн блиц тоглолтод багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт VI байр эзэлсэн байна. Тэрбээр энэ сарын эхээр Польш улсын Полице хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 18 орны 350 тамирчинтай 11-13 насныхны ангилалд өрсөлдөж, алтан медальтай ирсэн билээ.
2023-11-23