Өмнөд хөршийн Бээжин хотод 10 дахь удаагийн “The capital darts tournament” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Монголоос 145 тамирчин тус тэмцээний эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос, өсвөр үе зэрэг ангилалд өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд “Нетком” клубийн тамирчин М.Мөнх-Эрдэнэ аваргын төлөө Хонконгийн тоглогч Хуго Луенгтэй өрсөлдөөд мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл өсвөр үеийнхний ангилалд ур чадвараа сорьсон манай найман оролцогчоос “MGL darts” клуб, “Уужим од” компанийн тамирчин Х.Тэргэл хүрэл медаль зүүв.