Шилдэг нь Н.Йокич
ESPN агентлагийн сэтгүүлчид NBA-ийн багуудын 20 ерөнхий дасгалжуулагчийн дунд хэд хэдэн асуултаар санал асуулга явуулсан байна. Хамгийн чухал буюу лигийн хамгийн шилдэг тоглогчийг нэрлэх асуулгад нийт 19 дасгалжуулагч “Денвер наггетс” багийн Н.Йокичийг хамгийн эхэнд нэрлэжээ. Үлдсэн ганц саналыг “Лос-Анжелес лейкерс” багийн Л.Дончич авсан аж.
2025-09-24
Монголын туялзуур сэлэмчид хошой хүрэл медаль хүртэв
Энэтхэгийн Уттараханд мужийн Халдвани хотод туялзуур сэлмийн өсвөр үеийнхний Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 17 орны 192 тамирчин хүнд, хөнгөн, илд сэлмийн төрөлд өрсөлдсөн тус тэмцээнд Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
2025-09-23
П.Орхон дэлхийн хошой медальтан боллоо
Хорватын Загреб хотод зохион байгуулсан насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид өрсөлдөж, дөрвөн медальтай өндөрлүүлэв. Бид өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Алтжин, 65 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Энхжин нар хүрэл медаль хүртсэнийг мэдээлсэн билээ.
2025-09-22
Т.Энхжин Монголын багийн гурав дахь медалийг эх орондоо авчирлаа
Хорватын Загреб хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан амжилт гаргасаар байна. Бид өмнөх дугаарууддаа эрэгтэйчүүдээс 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Алтжин хүрэл медаль хүртсэнийг мэдээлсэн билээ.
2025-09-19
Бямба гарагт бүх нийтийн гүйлттэй
“Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 20- нд зохион байгуулна. 11 дэх жилдээ болох эл арга хэмжээг 10, 21, 42 км-ийн зайд, энгийн болон пара гэсэн төрлөөр зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй гэнэ.
2025-09-17
“Евробаскет-2025” тэмцээний тухай найман баримт
Германы сагсан бөмбөгийн шигшээ баг бараг бүх тоглолтдоо ялалт байгуулсаар Европын аваргын титмийг хүртлээ. Алтан медалийн төлөөх тулаанд Туркийн баг тэдний эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж, тоглолтын турш тэргүүлсэн ч эцсийн минутад давамгайллаа алдсаныг германчууд ашигласан юм. Багтаа ялалт авчрах довтолгоог А.Шенгун хийсэн ч алдсан бол эсрэг багаас холбон тоглогч Д.Шрөдер онцгой сайн тогложээ. Ийнхүү 2023 оны ДАШТ-д түрүүлсэн Германы шигшээ баг алтан медалиа ихэрлүүллээ. Ингээд тус тэмцээнтэй холбоотой найман онцлох баримтыг сонирхуулъя.
2025-09-17
Т.Тулга Загребын дэвжээнд үзүүрлэлээ
Хорват улсад энэ сарын 21 хүртэл үргэлжлэх чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлагад зодоглож байна. Тус тэмцээний эхний өдөр багийнхаа шагналын салхийг хагалж, 70 кгын жинд ”Хүч” спорт хорооны тамирчин, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Т.Тулга Загреб хотын дэвжээнд үзүүрлэлээ.
2025-09-16
Л.Алтанцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Их Британийн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчын боксын ДАШТ-д оролцож буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас таван тамирчин медалийн төлөө тоглохоор шалгарсан билээ. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчинЛ.Алтанцэцэг медалийн төлөөх тоглолтод Японы тамирчин Хикару Шинохараг хажуугийн шүүгчдийн саналаар 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан.
2025-09-15
Монголын тулаанчид ДАШТ-д өрсөлдөнө
Му ай тай спортын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх эл тэмцээнд “Гаруда” академийн дасгалжуулагч Б.Гантогтохын удирдлагад манай улсын тамирчид 100 гаруй орны 1500 тулаанчтай өрсөлдөхөөр Абу Даби хотыг зорьсон
2025-09-11
Х.Тэмүүлэн, Ц.Солонго нар уулын дугуйн улсын аварга боллоо
Монголын дугуйн холбооноос жил бүр зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг бол уулын дугуйн улсынаваргашалгаруулахтэмцээнюм. Хандгайтын аманд өрнөсөн тус тэмцээнд орон нутаг, хот, нийслэлийн есөн дүүргийн дугуй спортын 21 клуб, байгууллагын 130 гаруй тамирчин өрсөлдлөө. Элит ангилалд хурд сорьсон оролцогчдоос Азийн мөнгөн медальт, “Төв ургац” клубийн тамирчин, олонулсынхэмжээниймастерХ.Тэмүүлэн улсын аваргаар болов.
2025-09-10
Монголын багууд тивийн тэмцээнд оролцоход бэлэн болжээ
Японы Токио хотод 100 буудалт даамын Азийн багийн аварга шалгаруулах блиц, рапид тэмцээн маргааш эхэлнэ. Энэ сарын 10-нд өндөрлөх эл тэмцээнд манай улс шилдэг тоглогчдоо сойх юм. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын их мастер Ц.Сүхбат (Монголын даамын академи), Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа (“Алтан хүү” клуб), спортын мастер Н.Хангай (”Монгени” сургууль), Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг) багтжээ.
2025-09-07
Алтайн бүсийн АШТ-ийг зохион байгуулах хотыг тодруулна
БНСУ-ын Мужу хотод зохион байгуулсан “Гран при челленж-2025” тэмцээний үеэр Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чүнвон Чу Казахстан, БНСУ, Монгол, ОХУ, Турк улсын таеквондогийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Алтайн бүсийн таеквондогийн холбоо байгуулах талаар санал солилцлоо. Энэхүү санаачилга нь Алтайн соёлын хүрээний 10 улс болох Азербайжан, Япон, Казахстан, БНСУ, Киргизстан, Монгол, Узбекистан, Туркменистан, ОХУ болон Туркийн хооронд таеквондогийн бэлтгэл сургуулилалт, сурталчилгаагаар дамжуулан найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
2025-09-07
“Улаанбаатар амазонс”-ынхан “Shanghai finals”-д өрсөлдөх нь
Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн багийн дунд болдог дэлхийн цувралд “Улаанбаатар амазонс” багийнхан амжилттай оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багаас шилдэг зургаад шалгарчээ. Тэд энэ сарын 13-14-нд болох “Shanghai finals”-д өрсөлдөх эрхээ баталгаажуулав. Тус тэмцээнд тивээ төлөөлж тоглох манайхан дэлхийн цуврал болох “FIBA women’s series-2025”-д хоёр удаа III, нэг удаа IV байр эзэлжээ. “Shanghai finals”-д Монголын тамирчдаас гадна Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Азарбайжаны шигшээ өрсөлдөнө.
2025-09-04