Японы Засгийн газрыг ямар хүн толгойлох гэж байна вэ
Үзэл бодлоороо Маргарет Тетчер гэгддэг, 64 настай хатагтай Санаэ Такаичи ялбал хамгийн залуу Ерөнхий сайд болох байсан 44 настай Шинжиро Коизүмийг хоёрын даваанд ялж Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдоод арваадхан хоногийн дараа Парламент дээр болох Засгийн газрын тэргүүний сонгуульд ялахад эргэлзэх юмгүй гэцгээж байна. Эрх баригч намын даргын сонгууль өнгөрсөн бямба гарагт болсон юм. Ийнхүү тэрбээр Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох дээр тулаад байна.
2025-10-06
Саран дээр сансрын нисэгчдийг буулгах “Artemis II” хөтөлбөрийг эхлүүлэх нь
“Artemis II” хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сараас өмнө хэрэгжүүлнэ гэж АНУ-ын сансрын агентлаг НАСА-гаас мэдээллээ. Хүн төрөлхтний түүхэн дэх сансар огторгуйн дараагийн нэгэн том алхам болох “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд сар луу 50 жилийн дараа анх удаа жолоодлогот нислэг үйлдэх гэж буй нь энэ гэв.
2025-09-26
Янаг дэмий гэж үү?
Киноноос эшлэл авдаг сэтгүүлч бол одоо үед доройгоо хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл. Бямбын Ренчин бээр өнгөрсөн зууны дөчөөд онд “Цогт тайж” кино бичсэн билээ. Социализмын үед энэ бүтээл ангит нийгэм дотроо үнэнийг эрэлхийлсэн мартагдашгүй дүрээрээ мөнхөрсөн байдаг. Одоо ч үнэ цэнээ алдаагүй.
2025-09-24
Жо Байдены туслах асан ОХУ-ын иргэншил авчээ
9-р сарын 22-нд хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины “1964 оны 2-р сарын 26-нд АНУ-д төрсөн МакКэйб Александра Тарад ОХУ-ын иргэншил олгосугай” гэсэн зарлиг нийтлэгдсэн байна.
2025-09-23
Мэдрэмж
Шүлгийг хүн олж хуримтлуулсан мэдлэгээрээ ч юм уу, амьдралдаа үзэж туулсан туршлагаараа бичдэггүй. Яруу найраг бол хийсвэр сэрэл мэдрэмжийн урлаг. Тиймээс жинхэнэ яруу найргийн өмнө зэрэгцээд зогсох юм бол олон ном хэвлүүлсэн Ардын уран зохиолч цолтон, анхны шад шүлгээ тэрлэж буй өсвөр насны жаал хоёроос найдаж хүлээх зүйл ив ижилхэн.
2025-09-16
Хүүхдийн харах өнцгийг тэлж, сэтгэлийн боловсрол олгох бүтээлүүд
38 дахь удаагийн Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд энэ сарын 19-21-нд болно. Үндэсний номын баярыг тохиолдуулан “Ув улаан зүрх”, “Энэ бол Улаанбаатар”, “Би, чи, бид” зэрэг хүүхдийн номын зохиолч, сургагч багш А.Даваасүрэнгийн санал болгосон найман бүтээлийн талаарх мэдээллийг хүргэе. Эдгээр бүтээлүүд нь хүүхдийн оюуныг тэлж, сэтгэл, зүрхний боловсрол олгоход чухал нөлөөтэйгөөрөө онцлогтой юм.
2025-09-15
Балбад шударга ёсны төлөөх эсэргүүцлийн гал дүрэлзэв
Балба улсад энэ сарын 8-нд эхэлсэн залуусын жагсаалын улмаас эмх замбараагүй байдал газар авч, 22 хүн амиа алдаж, 400 орчим иргэн шархадсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 300 нь жагсагчид бол 100 нь цагдаа болон аюулгүйн хүчний алба хаагчид байсан тухай CNN өчигдөр мэдээлжээ. Жагсаал анх олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк, инстаграм, юүтүб тэргүүтэй 26 төрлийн цахим сүлжээг хаах тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэнээр эхэлжээ.
2025-09-11