
Япон даяар хүйтэрч, хойд болон зүүн бүс нутгаар агаарын температур эрс буурчээ. Зарим нутагт агаарын температур улирлын энэ үеийн дунджаас 3-7 градусаар бага байна. Гэтэл тус улсын баруун болон зүүн бүс нутгийн зарим хэсэгт 20 градус хүрч дулаарах гэнэ. Агаарын температурын зөрүү их байгаатай холбогдуулан зохих арга хэмжээ авахыг мэргэжилтнүүд иргэдэд зөвлөжээ.