
АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг олон орны иргэдэд олгодог “Ногоон карт” сугалааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Нью-Йорк хотод ачааны машинаар найман хүнийг дайрсан, Узбекистаны иргэн уг хөтөлбөрт 2010 онд хамрагдан АНУ-д очсон хүн байсан нь түүнийг ийм мэдэгдэл хийхэд хүргэжээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд сугалаагаар сонгогдсон хүмүүст АНУ-ын виз олгож, улмаар тус улсын байнгын оршин суугч болдог юм. 1990 оноос хойш олгож буй зөвшөөрлийг жил бүр авдаг 50 мянган цагаач АНУ-ын иргэн болж байна.