
Архитектур, цэвэр цэмцгэр байдал, иргэдийнх нь хувцаслалт, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг 10 гаруй үзүүлэлтээр дэлхийн 80 том хотыг “уралдуулахад” Францын нийслэл Парис нэгдүгээрт жагссан байна. Удаах байрт Их Британийн Лондон орж, Австрийн Вена гуравдугаарт бичигджээ. Америкийн Нью-Йорк жагсаалтын долдугаарт орсныг эс тооцвол эхний аравт дан Европын хотууд багтсан байна. Италийн Венец, Флоренц чамин хотуудын жагсаалтын дөрөв, тавдугаарт бичигдсэн бол араас нь Испанийн Барселон буухиалав. Наймдугаар байрт Францын Бордо, ес, аравдугаарт Италийн Милан, Ром бичигдлээ.