
Галын аюул үүсгэж болзошгүй хоёр зөрчлийн улмаас Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани Хойд Америкт борлуулсан нэг сая орчим машинаа буцаан татахаар болжээ. Учир нь 2006-2011 онд үйлдвэрлэсэн “BMW 3” загварын машинуудынх нь үлээгч-тохируулагчийн цахилгааны утас халсан гэнэ.
“Цахилгааны утас халсан нь холбоосуудыг хайлуулж, галын аюул үүсгэх эрсдэлтэй” хэмээн тус компаниас мэдэгджээ. Уг гэмтлийн улмаас 2015 онд гурав, өнгөрсөн есдүгээр сард нэг осол бүртгэгдсэн аж. Мөн 2007-2011 оны “BMW 503i”, “BMW Х3”, “BMW Z4” загварт суурилуулсан хавхлагт халаагуурт доголдол илэрсэн гэнэ.
Буцаан татах ихэнх машиныг АНУ-д борлуулжээ. BMW компани тус улсын төрийн захиргааны байгууллагын төлөөлөлтэй өнгөрсөн сард уулзсаны дараа дээрх доголдолтой автомашинуудаа зах зээлээс татахаар шийдвэрлэсэн гэнэ. Тус компанийн дилерүүд ирэх сараас автомашин эзэмшигчдэд мэдэгдэн, доголдолтой төхөөрөмжүүдийг үнэгүй сольж өгөхөөр болжээ.