
Египетийн нэрийн хуудас болсон Хеопсийн сац суваргын доторхыг рентгений нэгэн төрөл болох муангийн радиограф хэмээх аргаар тандаж, зургийг нь авсан Япон, Франц, Египетийн эрдэмтэд нээлт хийсэн талаараа мэдээлсэн байна. Тус пирамидын голд хоёр метр өндөр, 30 метр урт нууц өрөө илрүүлжээ. Үүнээс өмнө Япон, Францын эрдэмтэд тус байгууламжийг мөн л рентген аргаар судалж, хонгилын хэсгээс нь жижиг өрөө илрүүлж байсан юм.