
Африкийн цөөвөр чоно аливааг хамтаараа шийддэг эвсэг амьтан гэдгийг судлаачид тогтоожээ. Африк, Европ тивийн эрдэмтдийн мэдээлснээр, цөөврийн сүрэг ан хийх шийдвэр гаргах үедээ янз бүрээр найтаалгадаг. Энэ нь тийм, үгүй гэсний илэрхийлэл юм байна. Анд гарахаасаа өмнө сүрэг хуралдаж, тактик боловсруулж, нэг шийдвэрт санал нэгдэхээс нааш хөдөлдөггүй аж. “Хуралдай” их шуугиантай болдог бөгөөд энд тэнд найтааж эхэлбэл санал хуваагдаж буй хэрэг гэж Британийн судлаач Жордан онцолжээ. Тус багийнхны тэмдэглэж авснаар цөөвөр чононууд 68 янзаар найтаадаг болохыг Ботсваны хүрээлэнд хийсэн судалгаагаар тогтоосон юм байна. Эл дуу чимээ бол энэ амьтан ямар ардчилалтайг харуулдаг сонгодог жишээ гэсэн байна.
Дашрамд, өмнө нь цөөвөр чоно уушгины гуурсаа цэвэрлэх зорилгоор үе үе найтаадаг хэмээн үздэг байжээ.