
.jpg)
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж титмийн эзнээр Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар шалгарсан бол Монголын Мисс шилдэг 15-д шалгарахдаа хамгийн эхэнд "Монгол" гэж дуудуулж ард түмнийхээ өндөр хүлээлтийг үүсгэсэн юм.
Түүний гаргасан амжилтууд
- Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
- Miss Multmedia төрлийн ялагч
- Beauty with a purpose TOP -20
- Miss Sport төрөлд TOP -8
- Miss Top Model төрөлд TOP -30
- Dances of the World TOP -5
- People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадлаа.

Харин "Дэлхийн мисс-2017" тэмцээний дэд байранд Мексикийн гоо бүсгүй, гуравдугаар байранд Их Британийн гоо бүсгүй шалгарсан байна.
