
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям, Гарри нар “Оддын дайн” киноны найм дахь цуврал болох “Сүүлчийн жедаи (энхийг сахиулагч баатар)-чүүд”-д эзэн хааны дайчдын дүрд нууцаар тогложээ. Ирэх сард дэлгэцнээ гарах кино домгийн тухай тус улсын жүжигчин Жон Бойега мэдээлсэн байна.
Хатан хаан II Элизабетын ач хүү нар одны эзэнт гүрний баатарлаг цэргийн, толгойноосоо хөл хүртэлх цагаан өмсгөлтэй дэлгэцнээ зэрвэс гарах гэнэ. Хаан ширээ залгамжлах хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн, Кэмбрижийн гүн Уильям уг кинонд дүү Гарритайгаа гэрэлт сэлмээр тулалдах аж.