
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нийтийн бие засах газрын хувьсгал” санаачилгын хүрээнд тийм газруудыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Тус улс 2015 оноос уг санаачилгыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын бүсүүдэд тооцоолж байснаасаа 19.3 хувиар илүү буюу 68 мянган жорлон барьжээ.
Аялал жуулчлалын бүсүүдээс эхэлсэн эл хувьсгал хотоос хөдөө орон нутгийг буюу Хятадыг бүхэлд нь хамарсан томоохон санаачилга болж өргөжсөн байна. Аялал жуулчлалын газраас нь гаргасан төлөвлөгөөнөөс үзвэл тус улс 2018-2020 онд 64 мянган жорлон шинээр барих гэнэ.