
Их Британид “Харри Поттер ба гүн ухааны чулуу” номын хатуу хавтастай эхний хэвлэлт хулгайлагджээ. Энэ хэвлэлт 40 мянган фунт стерлингээр үнэлэгддэг аж. Гэмт этгээд үнэтэй нийт 12 ном хулгайлсны дотор Жон Толкины “Хоббит, эсвэл тийшээ ба буцаад” (1937), Алан Милний “Винни-Пух” (1924-1928) номын эхний дөрвөн цувралын цуглуулга, Терри Пратчеттын 9000 орчим фунт стерлингийн “Ид шидийн өнгө” номын анхны хэвлэлт, Фрэнсис Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби” номын анхны хэвлэлт (1925) байна.
Зохиолч Жоан Роулингийн “Харри Поттер ба гүн ухааны чулуу” 1997 онд ердөө 500 хувь хэвлэгдсэн бөгөөд Британи, Америкийн дуудлага худалдаанд нэг бус удаа тавигдаж байсан билээ. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон дуудлага худалдаагаар 106 мянган фунт стерлинг хүрч, анхны ханшаас 3.5 дахин өндөр үнэ хүрсэн аж.
Харри Поттерын тухай долоон роман нийт 500 сая хувь хэвлэгдэж, дэлхийн 70 гаруй хэлнээ орчуулагджээ. Үүний сацуу уг долоон бүтээлээр Холливудад кино бүтээсэн нь долоон тэрбум гаруй долларын орлого олсон байдаг.