
Өнгөрсөн онд далайн температур ээлжит дээд амжилтаа тогтоож, хоёр жилийн өмнөх үзүүлэлтийг шинэчилсэн тухай Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд мэдээллээ. Тус академийн Агаар мандлын физикийн хүрээлэнгийнхний хийсэн дүгнэлтээс үзвэл усны дээд хоёр орчим км давхарга дахь дулааны илүүдэл нь 2016 оны Хятадын эрчим хүчний жилийн хэрэглээнээс 700 дахин их байжээ. Атлантын болон Өмнөд далайн ус хамгийн их халсан гэнэ. Энэ нь шүрэн арлууд, тэр хавийн амьд организмуудад аюул учруулж буй юм.
Хятадын мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр далайн дулаарал нь мөсөн бүрхэвч хайлж, усан доорх урсгалын тогтолцоонд өөрчлөлт оруулж магадгүй байгаа нь манай гаригийн температурт ихээхэн нөлөөлж мэдэхээр байна.
Далайн дулаан нь уур амьсгалын өөрчлөлтийн гол үзүүлэлтүүдийн нэг юм. Ус нь их хэмжээний дулаан агуулдаг бөгөөд манай гаригийг дулаарахад хүргэж буй энергийн 90 гаруй хувийн эх үүсвэр болдог гэнэ.