
Энэ оны эхний улиралд “iPhone X” ухаалаг утасныхаа үйлдвэрлэлийг хоёр дахин багасгахаа “Apple” компани Ази дахь нийлүүлэгчдэдээ мэдэгджээ. Борлуулалт нь төлөвлөснөөс эрс бага байсан учир ийм шийдвэр гаргасан аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан шинэ загварыг 40 сая ширхгийг үйлдвэрлэх байснаа 20 сая болгох гэнэ. Үүний улмаас тус компанийн алдагдал хэдэн тэрбум доллароор хэмжигдэж болзошгүй. Мөн шингэн талст дэлгэцнээс OLED технологид шилжих үйл явц хойшлох болж байна.