
Төсвийн алдагдлаа бууруулж, Засгийн газрын харьяа байгууллагуудын удирдлага садан төрөл, танил тохой татан ажилд авдгийг таслан зогсоохын тулд төрийн албан хаагчдыг цомхтгохоор Аргентины Ерөнхийлөгч Маурицио Макри төлөвлөснийг ВВС мэдээлэв. Мөн сайд нарын томилсон дөрвөн хүн тутмын нэгийг цомхтгох, энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр жилд 77 сая ам.доллар хэмнэх гэнэ. “Эдийн засгийн шинэчлэлтээс гадна соёлын өөрчлөлт хийх нь чухал. Бид Аргентиныг соёлыг хүчээр өөрчлөхийг хүсэж байна” гэж Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо М.Макри мэдэгджээ.
Тус улсын хамгийн баян чинээлэг гэр бүлүүдийн нэгнээс гаралтай М.Макрийг ард иргэд нь “Хувийнхаа компаниудад ашигтай шийдвэр гаргадаг” гэж шүүмжилдэг аж. Харин тэрбээр тийм шүүмжлэлийг намжааж, ирэх онд улиран сонгогдохын тулд өөрчлөлт хийх нь гэж ажиглагчид үзэж байна.