“Хеннинг Хаслундтай би Шин жааны хилийн Чугачок хэмээх жижигхэн хотод уулзсан билээ. Монголоор чөлөөтэй ярьдаг, Мон гол орны талаар өргөн мэдлэгтэй тийм хүнтэй учирна гэдэг тун ховор завшаан юм. Ерөөс монгол хүн болчихсон түүнд юуг ч тайлбарлах шаардлагаг үй байлаа. Амьдралын хэв маяг маань бусдаас өвөрмөц болоод ч тэр үү, алс буйд газарт нутагладаг болоод ч тэр үү, хүн төрөлхтөн монголчууд биднийг устаж үгүй болсон ертөнцөөс ав рагдан үлдэгсэд гэж нэрлэдэг нь на дад тун сонин жигтэй санагддаг юм” хэмээн “Монгол хүн-Монгол бурхад” номын өмнөх үгэнд дурджээ.
Үүнийг торгуудын гүнж Ниргидмаа 1936 онд Данийн аялагч, зохиолч Хеннинг Хаслундын “Мон гол хүн-Монгол бурхад” номд зориулан бичсэн аж. Тэгвэл орчуулагч Б.Эр дэнэ баяр эл номыг монгол хэлнээ хөрвүүлснийг “Битпресс” хэвлэлийн газарт хэвлэн уншигчдын хүртээл болгож байна. Хеннинг Хаслунд 1923 онд халх Монголд ирж, газар тариалангийн ажил эрхлэн, судалгаа шинжилгээ хийжээ. 1927 онд Зүүнгарын нутагт очиж, торгууд түмний аж амьдралтай танил цан, тэнд гурван жил амьдарсан бө гөөд энэ тухайгаа уг номдоо өгүүлсэн юм.
Э.ЭРДЭНЭ