
Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд "Хүнсний бараа бүтээгдэхүүний тайлбар Монгол хэлээр байх" гэж заасан байдаг. Өнгөрсөн зургадугаар сард дуучин Ч.Уранхолбоо, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар нийслэлийн хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийх үеэрээ нэгэн ТҮЦ-ний худалдагчид дээрх хуулийн дагуу шаардлага тавьж, шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа цагаан самрын тайлбарыг Монгол хэлээр бичдэг болсон талаар мэдээллээ. Тодруулбал,
"2021 онд ШӨХТГ нь салбар бүрд том жижиг олон асуудлыг шийдсэн ба үр дүнг нь удахгүй мэдээлнэ. Оны төгсгөлтэй амжиж алдарт "Цагаан самар" маань Монгол хэлээр болон орж иржээ. Монгол Улс хуультай. Хуулийн хэрэгжилтийг хангуулах байгууллагууд сайн ажиллаж чаддаггүйтэй холбоотойгоор хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар байгаа. 2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулийн хэрэгжилтийг хангуулах дээр үргэлжлүүлэн ажиллана" гэжээ.